2008/04/28

The Rose That grew From Concrete

Цементний завсраас ургасан сарнайны тухай чи дуулсан уу
Байгалийн хуулийг зөрчөөд хөлгүй хэрнээ тэр алхсан
Хачирхалтай хэрэг шүү, гэхдээ тэр мөрөөдлөө гээгээгүй учраас цэвэр агаар амьсгалахыг ч бас сурсан
Цементний завсраас ургасан сарнай, удаан амьдраарай, хэн ч тоохгүй байсан ч! 2pac-ийн 19 настайдаа бичсэн шүлгүүд орсон "The Rose That grew From Concrete" гэдэг ном авлаа. Хамгийн эхний шүлэг нь энэ. Заваараа нэг нэгээр нь оруулнаа. Монголоос өчигдөр ирээд цуг пиав уунгаа хүн уншаад үг үсгийг ойлгохоор болоход тусалсан Буржаак-д баярлав.

2008/04/03

Untitled

Болоог чинь дараад нь уншаад тухайн цаг үед яаж хэлбэлзэж байсныгаа харж баясаж болдог юм байна гэдэг утгаар санаандаа орсноо бичих тул энэ бичлэгт хүнд хэрэгтэй зүйл байхгүйг урьдчилан анхааруулах нь зүйтэй байх.

Дандаа хачин хачин юм бодож байгаа. Зуслан дээр халуун ам бүл, хамаатан садангаараа цуглаад залуучууд нь гадаа мах шарж идэнгээ элдвийг ярилцан инээлдэнэ. Байшин дотор ахмадууд даалуу тоглонгоо ховор сонин зүйл хуучлана. Хүүхдүүдийн хашгиралдан тоглох дуу уулын амаар тасрахгүй цуурайтах ийм л нэг зуны нартай өдөр энэ бүхнийг ажиглаад байжийсан байхгүй юу. Энийг л аз жаргал гэдэг юм байна дөө гэх бодолтой зэрэг удахгүй энэ бүгд ор сураггүй алга болно доо гэх бодол бас орж ирж байгаа юм. Тэгж хэлсэн чинь нэг нөхөр "үгүй, жаргалтай сайхан мөчүүдийг байдаг тэнхээгээрээ мэдэр, зүгээр л баяс" гэнэ. Тийм ч байж магад, үгүй ч байж магад... Бодноо.

Болоог бичихгүй бас найзууд руугаа мээл бичихгүй байгаа. Яагаад гэвэл сэтгэлээрээ холбоотой байгаа гэж далийх яахав. Бичнээ.

Ганц нэг сэртификат авах нь зөв юм гээд ном авчугаан, бас уран зохиолын зузаан ном, гадгаад хэлэнд хэрэгтэй гээд гадгаад хэл дээр ном, бурхны ном, эротик ном, зурагтай ном, зугаатай ном. Тийм ч учраас би номдоон хайртай (далийхгүй). Дуустал нь уншсан ном нэг ч байхгүй. Уншнаа.

Пийв ууна, тамхи татна, биеийн тамир хийхгүй болохоор мах болно. Энэ маягаараа монгол хүний дундаж наслалтаас хойш нь чангааж магадгүй учраас том хамартай найзын жиймэнд яв! гэдэг бол хамгийн зөв. Явнаа.

Цааш нь бичүүл "монголоос гутал захих нь зөв үү буруу юу?", "усанд өглөө орсон нь дээр үү, орой орсон нь дээр үү?" гэх мэт хэнд ч хэрэггүй юмнууд бол байна. Иймээс энэ хавьд хүчээр дуусгав.
 
Free Counter