2008/08/15

Нэгэн сайн сайхан ирээдүйн эхлэл

Өнөөдөр бол гайхалтай сайхан өдөр.

Олимпийн тэнгэрт Монгол улсын төрийн далбаа намирч, төрийн дуулал эгшиглэв. Жудоч Түвшинбаяр авъяас, хичээл зүтгэлээрээ Олимпийн АНХНЫ Алтан медалийг эх орондоо авч ирлээ. Бахархаж байна.

Энэхүү алтан медальд Монголын үе үеийн тамирчид, шилдэг охид хөвгүүдийн хөлс хүч, тэвчээр, итгэл шингэсэн болов уу. Мань мэт нь өнгөрсөн хойно баярын нулимс нэмэрлэв. Мөнгөн медаль хүртсэн Гүндэгмаа бас мундаг шүү.

Монгол гэдэг сэргэлэн цовоо, хэнд ч дийлдэшгүй хүчтэй бас сүрт далбаатай, төрийн дуулалтай гайхалтай сайхан орон байдаг юм гэдгийг дэлхий мартах шахаж байхад нь санууллаа гэхэд хилсдэхгүй байх.

Монгол хүүхэд залуучууд баярлаж байгаа, бахараж байгаа. Эндээс урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг аваасай. Ийм цөөхүүлхнээ мөртлөө ухаантай, чадалтай, чоно шиг зоригтой Монгол хүн шүү бид гэж хэлмээр санагдаад байна.

Тэр нам мам, баялаг маялаг биш ээ!
Зөвхөн чи! Эрүүл чийрэг, оюун ухаан төгөлдөр МОНГОЛ охид, хөвгүүд. Та нар агуу МОНГОЛын ирээдүй юм шүү!













зураг: энэ хүзүүн дээр асар хүнд ачаа байлаа.
 
Free Counter