2009/06/17

TERMINATOR SALVATION

Terminator 2-ыг гүйцэх анги мэдээж гарахгүй ч гэсэн энэ 4-р анги бол тун дажгүй. Salvation гэхээр аврал, өршөөл гэсэн утга юм уу даа. Киног үзэгч хүүхэд залууст бас хөөрхөн message хүргэх гээд байна лээ.


John Connor-ийн дүрд тоглосон Christian Bale-ийг ер нь өсөх ирээдүйтэй, гавъяат авч магадгүй жүжигчин гэж үнэлээд байгаа.


Хүний зүрхтэй терминаторын дүрд тоглосон залууг охид бүсгүйчүүд харж нүд хужирлаарай, харин сөнөөгч онгоцны нисгэгч ази царайтай бүсгүйг эрчүүд харж сэтгэлээн баясгах хэрэгтэй шүү.


За тэгээд мэдээж Шварц ах гарч ирэхэд бол сэтгэл хөдөлнө шүү дээ. Нүүр царай, бие хаа бүгдийг нь компьютер графикаар хийсэн ч гэсэн саак.


Дайсны роботууд бол сүртэй, сүртэй. Хамгийн таалагдсан нь энэ Moto terminator.

Нөгөө тугалган роботууд гараагүй. Бодвол дараачийн анги дээрээ хийж эхлэх биз. 5-р анги нь 2011 онд гарна гэсэн сурагтай.

Хүүхэд насны хамгийн дуртай киноны шинэ ангийг чаатарт очиж үзсэн сэтгэгдэл байлаа. Ума хум ума хум.
 
Free Counter