2011/03/27

Инээмсэглэл нам

2011.3.26 Токио

Японы Smile-tou буюу "Инээмсэглэл нам"-ын дарга Маккү Акасака олон хөлийн газарт намынхаа сурталчилгааг хийж байна. Нэг гишүүнтэй намын дарга, өөрийг нь сонирхоод тойрон зогсох хүмүүст дуу дуулах, бүжиглэх, хааяа нэг хошигнол хэлэх зэргээр хөгжөөнө.

Энэ хүн бол ухаан санаа эрүүлээр барахгүй, чамгүй хөрөнгөтэй бизнесмэн. Тэдний нам боловсрол, эрүүл мэнд болон стресс, амиа хорлолт зэрэг нийгмийн хүндхэн асуудлуудыг "инээмсэглэлийн эмчилгээ"-ээр илааршуулна гэсэн энгийн уриатай. Маккү Акасака их хурлын сонгуульд хэд хэдэн удаа нэрээ дэвшүүлсэн боловч хэтэрхий цөөн санал аван, сонгогдосон удаа байхгүй.

Гэсэн ч тэр инээсэн чигээрээ, хүмүүсийг инээлгэсэн хэвээрээ л байна.
 
Free Counter