2006/10/31

Өнөө өглөө

Өглөө цагтаа гэрээсээ гарлаа. Жагсаалаараа сургуульдаа явдаг хүүхдүүд нөгөө замаараа явж байна. Хажуугийн байрнаас гарч явдаг өвгөн хувцас нь ч өөрчлөгдөөгүй алхаж яваа харагдана. Машинууд хүртэл зам тээврийн дүрмийн дагуу. Бүх юм эмх цэгцтэй, цэвэрхэн, яг л өчигдрийн, уржигдрын, урьдны хэвээрээ. Хүмүүс рүү харлаа. Зарим нь харц мөргөлдөнгүүт шууд бултуулна. Эсвэл анзаараагүй байдал гаргана. Тэгсэн чинь нэг кино санаанд ордог байгаа. Jim Carrey-ийн Truman Show. Хэхэ. Өөрийгөө Truman гэж бодоод буудлын тавцан дээр зогсож байснаа гэнэт цүнхээ дээш нь шидээд, муухай орилоод дөрвөн мөчөө сарвагануулаад, үсэрч цовхчлоо. Хэн ч анзаарсан шинжгүй. Тал тал тийшээ огцом эргэн харвал түрүүчийнх шиг, “өөрийг нь ажиглаж байгаагаа мэдэгдэж болохгүй шүү” гэсэн даалгавар авсан мэт бушуухан өөр тийш харах юм уу, огт юу ч болоогүй царай гаргана. Тэгэхээр нь би бүр тэрий хадаад унаад өглөө. Хэсэг нүдээ аниад хэвттэл, удалгүй зогсоолын ажилтнууд бас дамнуурга барьсан 2 эмч болтой нөхдүүд миний дэргэд ирлээ. 2 эмч барилгачдын өмсдөг шиг дуулга өмсжээ. Би ч шурдхийн босоод халтар болоогүй ч гэсэн хувцасаа гүвэнгээ, “大丈夫、大丈夫” гэж хэлчихээд цахилгаан тэргэнд үсрэн суулаа. Киноны төгсгөлийн хэсэг санаанд орлоо. Truman завинд суугаад, эрх чөлөөтэй газар луу зугтдаг даа. Би ч гэсэн хаачихаа бодлоо. Монгол уу? Америк уу? Эсвэл хаа нэгтээх ширэнгэн ой юу?
Нэг мэдсэн ажил дээрээ ирцэн байна. Би хаашаа ч зугтаахгүй юм шиг байнөө. Яагаад гэвэл нэгдүгээрт Японд(эмх цэгцтэй, цэвэрхэн, дэг журамтай) дасчихжээ. Хоёрт гэвэл би Truman биш, намайг хэн ч ажиглаагүй. Хэхэ.
Хөөе балай! ажлаа хий!
んんん За!

3 comments:

Цахирмаа said...

хэхэ инээдтэйн.
эд нар нээрээ комуникээшин, хөгжилтэй байх хоёроороо ядмаг улс шүү.

харцаа мөргөлдүүлээд бултуулангуут нь хоолойгоороо "баривчилж"байгаад зориудаар чанга мэндэлж дээрэлхдэг байхгүй юу :р

замбага said...

гудамжинд нээрээ унасан юм уу

Anonymous said...

chi 4 jilin omno yavhu baihu, ghde ene orond daschihcheem haashaa ch yavku gej bsan, odoo 4 jilin daraa yu bodoj bn ?

 
Free Counter