2006/12/25

Хагас сайн өдөр биш хагас сайн өдөр

Хагас сайны үүрээр эхний автобус хүлээгээд зогсож байлаа. Гадаа жоохон жихүүн учраас автобусыг хурдан ирээсэй гээд саравчилсан байдалтай. Буудлын самбар дээрх цагийн хуваарь дээр бямба гаригийн эхний автобус 5 цаг 56 мин гэж бичжээ. Байн байн цагаа харсаар 5:56 нь болсон боловч, автобус цагтаа ирсэнгүй. Нэг их юм бодсонгүй хэсэг зогсож байгаад цагаа хартал 6:00 боллоо. Яагаад хоцров? Зам хов хоосон болохоор хоцрох шалтгаан бодоод олсонгүй. Дугаарлан зогсох хүмүүсийг ажиглавал, хэд хэдэн удаа самбар дахь хуваарийг нягтлан харах өвгөнөөс бусад нь гайхсан бухимдсан шинж алга. Энэ маягаар минутууд өнгөрсөөр 6:09 боллоо.

Японы автобус унаа, цахилгаан тэрэг энтэр тодорхой шалтгаангүйгээр ингэж хоцордог байжээ хэмээн туйлийн сонирхолтой санагдаж эхэлсэн үед автобусны бараа харагдлаа.

Сонирхолтой санагдаад даарахаа ч мартсан би автусанд оронгуутаа жолоочоос "5:56-д эхний автус ирнэ гэж бичсэн байна шдээ. яагаад ингэж их хоцров?" гэтэл нөгөө хуваарийг олон дахиж нягтлан харсан өвгөн хажуугаас хошуу хэлээ нэмэрлэж "тийм, яалт ч үгүй Бямба-5:56 гэж байсан, юу болов" гэж асуулаа. Тэгтэл бид хоёр луу ээлжилж сүрхий харснаа жолооч "ням гариг болон амралтын өдрийн хуваарийг харсийм уу?" гэж байна. Жолоочийн итгэлтэй байдал, амралтын өдөр гэдгээ тод хэлж байгаа нь нэг л сэжигтэй санагдаад явчихлаа шүү. Гэтэл өөр нэг эр "баярийн өдөр учраас амралтийн өдрийн хуваариар явна, эхний автус 6:09 гэж бичсэн байна" гэдэг байгаа.

Ээ цусаа! баярын өдөр байсныг нь мэдсэнгүй. Шууд дуугай болоод суудал руу тэмүүллээ.Дөнгөж сая болтол "өнөөдөр хагас сайн учраас автобус 5:56-д ирэх ёстой" гэсэн бодолдоо ямар их итгэлтэй байлаа. Гэтэл одоо хэлэх үггүй болцон хажуугаар өнгөрөх машинийг цонхоор сонирхож харсан худлаа царай гаргаад сууж байдаг. Хэхэ.

Та бодож, хэлж байгаа зүйлдээ 100% итгэлтэй байна уу? Тэгвэл бас л болоогүй байна.

Шалга, шалга, шалга бас дахин шалга. Хүдэр 2006.

Бас дээр үед сонссон нэг үг санаанд оров. Сонсоогүй зүүдэлсэн ч байж магад.
"Итгэ, түүнд итгэ! Гэхдээ шалга!"

9 comments:

Цахирмаа said...
This comment has been removed by a blog administrator.
Lkhagvaa said...

hehehe har ugluuguur yuu hiij yavsiin...

Жаагий said...

Hi. Zarimdaa neeree iim evgui baidald ordii shuu. Hichneen ih itgeltei baih tusmaa saitar shalgah heregtei gedgiig oilgoson.
Huder, nad neg tus bolooch. Bi sayahan anh udaa blog neesen yum. Uchidruus nuuts ug buruu geed blog ruu mini er oirtuuldaggui ee. Ug ni urid zugeer l baisiin. Ene talaar minii medleg barag 0 shahuu. Tegeed heden udur gudamj metrleh shahaad baijiina. Anduud tuslaarai

khuder said...

Үүрээр үү? харьж явсийн. Ээжтэйгээ уулзаад сайхан байхад чинь ажлаас дуудаад, Хүдэр л байхгүй бол бүх юм нь будаа болдог болохоор очлоо шдээ. Тэгээл шууд өөрийгөө магтхиймаа би нээрээ :D

Жаагий! яасан password-оо саначихсан уу? Сая танайхаар орсон чин 12 сарийн 25 нд "болчихлоо" гээд бичсэн байх юм.

Жаагий said...

Khuder, tnx. Uchigdur ch unuudur ch neg l password hiigeed guriigeed baisan. Zalhsiin bailgyi unuudur oruulchlaa. Buun bayar...

togoruu said...

bi lav tsagaasaa hotsorson atuustai zondoo l taaraldaj bsn, tehdee khuder shig ochij joloochtoi n hel am hiiye gej bodoj bgaaguiee. hun l yum chin yamar robot bish. tegeed turuulj duugarsan hohoonii amdandaa holddog bolhoor bi ch yer n tomootoi bolson shig bgan.

khuder said...

Хэхэ. Тогоруу дажгүй юу? Би хэл ам хийгээгүй ээ. Зүгээр л яагаад атуус хоцорсон нь сонирхолтой санагдаад. Саваагүй л байхгүй юу.

togoruu said...

khuder chi チュートリアルgedeg conbi-giin manzai olj uzeereei. hoshin shogt bas avyas heregtei gedgiig huleen zovshooruuleed bhiima

khuder said...

Togoruu, setgel hudluud shine bichleg nemchihlee.

 
Free Counter