2007/01/22

Чэнжэд блог тайтл

Өнгөрсөн долоо хоногт хамт ажилдаг яаруу сандруу охин аймар ууртай, блог молог уншихаар тооцоолон бодох төхөөрөмжийн (цаашид ТБТ) тогны утсыг салгаж бариад. Тэгээл будран уйтгарлах хүйтэн цаснаар хүрмэн дотроо хүйтэн алхсаар (энэ өвөл цасны бараа хараагүй л дээ) шөнийн 12-т гэртээ орж ирэн tv-гээр хэдэн марзангуудаа харж ход ход инээж аваад унтах байдлаар гэрийнхээ ТБТ-ийг нэг ч асаалгүй долоо хоногийн ажлын өдрүүд түй гэхийн хооронд дуусж найзтайгаа үүр цайтал сархдын амтанд мансуурах амралтын өдөр ирвэй. Юу эсийг ярилцах вэ, "яг одоо би хамгийн аз жаргалтай байна, өөр юуг ч үл хүснэм" эсвэл "амь амиа бодоорой гэхийг юу гэж орчуулах вэ" эсвэл "Буш одоо хаан юм уу, заан юм уу" гэх зэрэг хамгийн утгагүй бөгөөд энгийн зүйлсийг ярилцав. Сайхаан сайхан.

The Departed гэдэг кино үзлээ. Мужийн цагдаад шургалсан мафийн "харх", мафийн дотор нуугдсан цагдаагийн "харх"-ний тухай өгүүлэх (америкийн ялзарсан нийгмийг харуулах гэсэн юм болов уу гэж гальт бодов) эл кинон дээр хятадийн мафиуд тив алгасагч пуужингийн удирдлагын микросхемийг америкийн мафиудаас худалдаж авахаар ирсэн чинь хятадын коммунист намын нэг том нөхөр цуг явжийн гэсийшд. Алышүү нээрээ.

За тэгээд нэгдэх болж ажил дээрээ ирээд харсан чинь цуг ажилдаг эгчмэд бүсгүйдээ ахиад л дуралчихлаа. Нэрийг нь л мэдэхээс биш юм ярьж үзээгүй л дээ. Аймар даруухан, хуруу нь бас нарийхан. Би ер нь их амархан дурлаж байнаа. Эртээд өөр нэг эгчмэд бүсгүйд дурласан. Тэр бол үнэн секси. Яг л түгжээг нь мултаслан гарнаат гэсэн үг. Даан ч нүүр нь жоохон том учраас тэгсгээд тайвширсан.

Манай найзууд нэг хэсэг Уруулын будаг хамтлагт дуртай болов. Дууг нь сонсохоор охидууд гайхаж ярвайгаад л, бид нар улам баясаад л. Манай нэг бандгайрдаг найз нэг өдөр орж ирээд: -Би соёлын төв өргөөний тэрүүгээр явжийсан чинь 69-н дотор уруулын будгийнхан хуушуур идээд сууж байсан гэдэг байгаа. Өчигдөр тэрийг санаж баахан инээв.

Ахин нэг долоо хоног Гамбирмаа шоу!

10 comments:

Анар said...

Any comment?

Анар said...

Harder is better

khuder said...

harder is better гэж ямар утгатай юм бэ? Анараа

Unknown said...

haha Гамбирмаа шоу!
Ёопоон хэл үзэж байхад наад ганбаттэ кудасай гэдэг үг чинь надад зориулж хэлээд байгаам шиг санагдаад байдаг байж билээ. хэ хэ. Даанч хичээж чадаагүй л дээ. Ёстой Гамбирмаа шоу болоод дууссан. :D

khuder said...

ganbatte futari kudasai = "Ганбаа гэдэг хүн хоёрыг өгөөч" гэж болж байна шүү. Хаха.

Unknown said...

Харамсалтай нь даанч ганцхан байна уучлаарай гсн :D

Док said...

хаха элэг хөших нь, инээгээд сэтгэл сэргэчлээ байна

tuvko said...

Hooe huderee chi hund durlaj baij yasan durlasan hunii nyans oilgodoggui nohor ve. Ter yaruu sandruu ohin chini chamd unaj tusaad hardaj bariad baigaa yum bishuu aan. Ah tegjeehed tergedee baigaa huuhenee harahgui egchmed busgui erguuleh sanaatai. Nudee tom bolgood hajuu dahia dahiad sain hardaa.

Anonymous said...

test

Buya said...

Uruuliiin budag natsukashiinaa!

 
Free Counter