2007/01/25

Оддын дайн

Урждар сансарт тэсрэлт шиг юм харагдав. Юу болж байна энэ чинь, оддын дайн нь эхлэв үү гэж дэлхийн цагдаа амэрх ах сандрав. Сунадаг дурангаараа хартал яах аргагүй нэг юм шатаад байхаар нь болдоггүй хэдээсээ асуусан чинь хятадууд өөдөөс нь харин "аан тийн, бид нар хуучин хиймэл дагуулаа буудаж дэлбэлсийн" гэж хээвнэг хариулжээ. Тэгсэн нэг амэрх нөхөр "энэ хятадууд манай 50 гаруй хиймэл дагуулуудыг сөнөөх туршилтаа хийж байна. Ах дүү орнуудийн хамтын нийгэмлэгт занал хийлэв" гэж сүржигнэхэд япон зэрэг зарим орны томцуул "хуучин юмаа устгана уу, яана уу бяданд ямар хамаа байхав, гэхдээ хэлтэрхий нь бид нөхдийн зулай дээрээс унаж мэдэх учраас болчимгүй юм хийжээ" гэж айлдав.

За ямар ч байсан урд хөршийнхэн сансар мансар гээд дээгүүр жаалж байх хоорондуур Хүдэр хүү энэ хавиар хуучин ховор дуу нэгийг олж авлаа.

Дун пан хуа та янь ши
Зунгуа цулай ига Мао Зэ Дун

Дорно зүгт нар мандлаа
Хятадад Мао Зэ Дун төрлөө

(1950-иад оны үед энэ дууг монголын бага сургуулиудад заадаг байжээ. Хүүе, дунд нь "ига" гэжийн!?)

11 comments:

khuder said...

Zero bol ontsgui haragdaj bna. Yadaj neg baijeeg.

Unknown said...

he he. uuruu ain?
Iga Mao Ze Dun gej yu gesen ugiin boloo Iga? :P

Док said...

iga? гэж тэгээд юу гэсэн үг вэ? ингэхэд Хүдэр ээ?
"Энэ яагаад уурлахаараа Хай, энэ манай нутаг байна аа, та нар одоо зайлваа гээд байна?" гэдэг хошиг шог шиг
ига-г яагаад мэдээд байна гэх гэжий ш дэ, хэхэ
наргиа шү

Док said...

ойлгоцон, тийм блог линк байсийн байна

khuder said...

Ганбаа, Док сайн уу. Ига гэж юу гэсэн уг болохыг Ига л мэдэх байх даа :b
Шал хамаагүй юм хэлэхэд японууд Мао Зэ Дун-г Моо Таку Тоо, Күнз-ийг Кооши, Бэйжинг-г Пэкин (оросууд бас тэгдэг билүү?!) гэх зэргээр ханзыг нь харжаагаад шал өөрөөр хэлдэг юм байна лээ.

Док said...

хэхэ, бичсэнээ харсан чинь хошиг шог гээд жинхэнэ хошин шог болдог байш дээ.
хэхэ, ига-г ойлгоцооооооон

Anonymous said...

huder huu hunii nickname-g duunii ugend oruulsan bolohoor shuhdene, shuuh minii tald shu gsn. Duunii ugen dotorh chin yi ge buyu ige yum. neg gesen utgatai bailaa gej.
Хятадад negen Мао Зэ Дун төрлөө gejugan.

khuder said...

Nickname-g zuvshuurulgui oruulsand sorry
(^_^;)
Tailbar hiij ugsund bayarlalaa.

Anonymous said...

ига гэдэг нь монголоор нэг гэсэн үг

Anonymous said...

ig'a - neg shirheg gej tailj unshval zohiltoi. ikua gevel neg yuan, uug'aa gevel tavan shirheg,,, gehdee bi nomiig ni uzeegui bolohoor buruu helj baij magadgui l yum

pbolor said...

@Org i-нэг, ge-ширхэг /хүн дээг хэрэглэдэг/ гэсэн үг. Wu-5.

 
Free Counter