2007/03/20

ҮНАЖ гэж юу вэ?

Гимлайн уулсын дунд орших жижиг улс Бутан нь ДНБ-ээрээ дэлхийд 161 дүгээрт ордог. Энэ улсын бодлого зарчим нь бусад орнуудын анхаарлыг татсаар байна. Яагаад гэвэл ҮНБ(Үндэсний Нийт Бүтээгдэхүүн), ДНБ(Дотоодын Нийт Бүтээгдэхүүн) зэрэг үйлдвэрлэлийн хэмжээг илэрхийлдэг "Бүтээгдэхүүн" биш"Аз Жаргал"-ыг үндэс болгосон "ҮНАЖ(Үндэсний Нийт Аз Жаргал)" гэдэг ойлголтыг улсынхаа бодлогод албан ёсоор оруулсан явдал юм. Басчгүй энэхүү томъёолол нь НҮБ-аас үнэлэгдсэн төдийгүй, 2005 онд японы засгийн газраас энэ сэдвээр симпозиум хүртэл зохиогдсон байна.

Гэвч "аз жаргал" гэдэг бол ихээхэн хийсвэр ойлголт. Яаж хэмжих болж байна? Ер нь ийм боломж байгаа юм уу?

1976 онд Бутан улсын ван нь "ҮНБ-ээс ҮНАЖ нь илүү чухал юм" гэж хэлснээр энэхүү ойлголт анх гарч иржээ. Вантан тухайн үед 21 настай байсан бөгөөд хэр зэрэг гүнзгий бодож боловсруулсан нь тодорхойгүй.

"Аз жаргалыг мэдрэх мэдрэмж бол хувь хүнээс шалтгаалаад янз бүр. Тухайн хүн юуг аз жаргал гэж үзэх нь өөр өөр учраас үүнийг тоогоор илэрхийлэх нь утгагүй юм. Харин аз жаргалыг бүрдүүлэгч зүйлс, аз жаргалыг мэдрэхэд зориулсан нийгмийн зохицуулалт буюу жишээлбэл боловсрол, эрүүл мэндийг тоогоор илэрхийлэх боломжтой болов уу. Бутанд 1.эдийн засгийн өсөлт хөгжилт, 2.түүх соёлыг хамгаалах дэлгэрүүлэх, 3.байгаль орчны хөнөөлгүй хэрэглээ, 4.нээлттэй сайн төр гэсэн дөрвөн үзүүлэлтийг ҮНАЖ-ын тулгуур багана гэж үзэж эдгээрийн тоон үзүүлэлтэд ач холбогдол өгч байна."

Аийн!? тэгэхлээр эдийн засгийн өсөлт хөгжилтийг илэрхийлэгч ДНБ ч гэсэн чухал гэсэн үг үү?

"Эдийн засгийн өсөлт бол орхигдуулж болшгүй элемент юм. Гэвч хүн ардад гай зовлон авчирсан байгалийн гамшгийн дараах үед ч юм уу, эсвэл гэмт хэрэг нэмэгдээд хамгаалалтын хэрэгсэл зарагдаад ирэх үед ч ДНБ-ий тоо хэмжээ өснө. Тийм учраас эдийн засгийн өсөлт, хүний аз жаргал хоорондоо заавал шууд хамааралтай биш юм."

"Та аз жаргалтай байна уу?" гэсэн шоглоом ч гэмээр асуулт Бутаны хүн амын тооллогын үеэрх судалгаанд байдаг юм байна. Энэ асуултанд иргэдийнх нь 3% нь "Үгүй" гэж хариулжээ. Монгол хүмүүс ийм асуултад юу гэж хариулах бол?

20 comments:

khuder said...

сэтгүүлч Шигэки Масутани-гийн нийтлэлээс орчуулсан бөгөөд сүүлийн Япон хүмүүс юу гэж хариулах бол гэдгийг Монгол хүмүүс болгож өөрчлөв.

Док said...

Би аз жаргалтай
;))

Док said...

Мэдээж аз жаргалыг юугаар, хэрхэн яаж хэмжих вэ гэдэгт л гол нь байгаа нь үнэн.
Р.Чойномын "Жаргал зовлон" зохиолд гардаг шиг л хүн бүрт өөрийн үнэлэмж байдаг байх. Мөнгөөр, хайраар, ажлаар, амьдралаар, эсвэл эрүүл энх байгаагаа ч аз жаргал гэж үзэх хүн байж болох л байх.

Nana said...

Dok shantaajilsaar bgaad yum bichuulsen baisht,hehe. Ter Himalaig toirson ornuud az jargaltai gej 90 heden huvi ni heleheer mentality-nuud bgaa baih shuu.

Nana said...

Oo, bas neg yumaa martchaad butsaad orj irlee...
Bi jargaltai-ai-ai, jargaltai-ai-ai gej duulsaar garch odoh.

А.Ганбаатар said...

Сонин зүйл бичсэн Хүдрээд баярлалаа.
Аз жаргалын талаар ултай суурьтай мэдэж авахаар нэг санал асуулга нээчихлээ. Сонирхоно уу.

Lkhagvaa said...

Huder uuruu az jargaltai yuu?

Жаагий said...

Jargaltai gedgee medreh medremj turuh yed jargaltaigaa mederdeg.

Тэлмэн said...

mash emzeg sedev hondson baina, az jargaliig ta yu gej boddog ve, hairiig ta yu gej boddog ve ene ter geed l. hun bur ooriinhooroo l hariultuud ogoh baih. minii huvid az jargal gedeg bol ger bul, huuhdiin ineed, eleg buten baih, eruul saruul baih, ene buhend orshih bolov uu, hehe, za amjilt!

Lkhagvaa said...

ta nar chini Azjargaliig tanidagguim uu? Manai angiin ohin sh dee... :p

Одко said...

Goyo blog baina. Sonirholtoi saihan sanagdlaa. Chamd bayarlalaa. TSaasdhaa ulam ihiig bichij, ulam ihiig hiij buteegeerei. Amjilt

A.Амарсайхан said...

Аз жаргал чинь Лхагваагийн ангид байж байгаад болиод манай ангид ирээд Зоосжав гэдэг муу бандитай үерхээд байгаа.

khuder said...

Хэхэ, Зоосжавыг таних юм байна. Их онгироо дээрэлхүү, энэ тэнд хор найруулаад л явж байдаг залуу даа. Тэгсэн мөртлөө хүмүүс тэрэнтэй найз болох гээд л үхэн хатах араас нь хөөцөлдөхийг нь яана.

Док said...

;))

Anonymous said...

ha ha ha. mongol jijighen, delhii bur jijighen

Anonymous said...

bicheed bai unshaad baiyaa. odriin urtiig yaj unguruuh bilee

Anonymous said...

burhan huniig uchuuhench gesen az jargaltai bailgah gej arban zugiin 3 tsagiin oroo hairlajee

Lkhagvaa said...

Khudree 4 sard blog bichihgui unguruuh ni ee... hehehe

Док said...

харин тийн, завсарлаж завсарлаж орж ирсэн чинь харин хүмүүс нэлээн л адилхан байгаа бололтой шүү
Хүдэр ээ, бичихгүй юм уу?

pbolor said...

Бутанд очиж үзээгүй л дээ. Гэхдээ эх сурвалжаас Непаль, Балба ер нь Гималай хавийн улсуудын ард иргэд аз жаргал, хүсэл тэмүүллээр дүүрэн харцтай байдаг гэж уншиж байсан. Тэдний аз жаргалын тухай ойлголт нь бидний хүсч тэмүүлдэг материаллаг зүйлсээс ангид байдаг болохоор тэр байх хэмээн таамагласан байдаг юм билээ. Нэг очиж харахсан гэж бодсоор 3 жил боллоо :)

 
Free Counter