2007/05/22

Нэгэн захидал

Найз Амарсанаад ирсэн захидлыг уншаагүй хүн байвал уншаасай гэж бодоод өөрөөс нь зөвшөөрөл авч энд байрлууллаа. Энэ хавар сургуулиа төгсч, амьдралд хөл тавьж буй залууст зориулж байна.

...Миний нэг танил Япон хүн байдаг юм. Монголын төлөө үнэхээр сэтгэл гаргадаг, маш их юм хийсэн хүн. Албан тушаалыг сонсвол аягүй том хүн ч их энгийн, хэнийг ч ялгалгүй сэтгэлээсээ ханддаг ёстой хүндэлмээр хүн байгаа юм. Тэр хүнтэй хамт Монголын хөдөө аймгийн сургуулиуд, хүүхдийн асрамжийн төв зэрэг газруудаар явж үзсэн. Тэгэхэд "Хаа хамаагүй Монголын төлөө ингэж зовж явж яадаг байнаа, настай хүн биеэ бодоосой" гэж бодогдмоор байдгийн. Өөрийгөө хайрлахгүй зүтгэдэг үнэхээр сайхан хүн.Тэр хүнээс маань өнөөдөр сургууль төгссөнд баяр хүргэсэн мэйл ирсэн байна. Үнэхээр гоё юм бичсэн байсан болохоор заавал найзуудтайгаа хуваалцмаар санагдаад..Тэгэхдээ бүрэн эхээр нь тавьж түвдсэнгүй хэсэглэж авсан хэсгүүдийг доор тавьлаа.

...現状は決して美しくないモンゴルですが、モンゴルの次の世代を担うあなたたちが希望です。時代が変わるためには時間が必要なのですから、待つしかありません。...(敗戦後は)社会の大変動、貧しさ裏切りや、絶望、不安の時代にかすかにある美しさや明るさ信頼などを喜ぶ気持ちが私の家庭内に満ちていました。...あなた...たちがみんなでそれぞれの力をより集めて、夢も希望もあるモンゴルの国を目指してください。私も手伝うからね。一人一人が自分の力を出し合うことが大切なのです。新たな、出発を、心から祝います

(монгол хэл рүү орчуулсан Zuka)
...Өдийгээр Монгол хэдий тааламжит бус байдалд байгаа ч, Монголын залгамжлах үеийг нуруундаа үүрэх та бүхэн найдвар нь билээ. Цаг үе өөрчлөгдөхийн тулд хугацаа шаардлагатай байдаг учир, хүлээхээс өөр зам алга. ...(дайнд ялагдсаны дараах) нийгмийн том өөрчлөлт , ядуурал болон хууран мэхлэлт, итгэл найдварын үгүйрэл, сэтгэл тогтворгүй байдал ноёлсон тэр үед өчүүхэн төдий ч гэлээ байгаа үзэмж, гэрэл гэгээ, итгэл найдвар бүхнийг баярлан хөөрдөг сэтгэл миний гэр бүлээр бялхаж байж билээ. ...та...бүхэн тус тусын хүч чадлаа нэгтгэн нийлүүлж, хүсэл мөрөөдлөөр бялхсан Монгол Улсыг зорьцгоогоорой. Би ч мөн туслалцах болно. Хувь хүн бүр өөрийн чадлыг гарган нийлүүлнэ гэдэг хамгийн чухал билээ. Шинэ эхлэлд тань үнэн сэтгэлээсээ баяр хүргэж байна.

12 comments:

byambaa said...

uneheer setgel hodolgom ug bichjee.
minii ch bas tanidag neg jpn ovoo byambaa odoo ta hed harij mongol ulsaa baiguulaach gej bsn yum. jpnaar ni ビャンバちゃん、そろそろモンゴルに帰って「国作りに励んで。。。」といわれたことがあります。
yamar ch bsn ehleed ooriigoo jaahan tsenegleedhey...

A.Амарсайхан said...

Мөхөс дорой биднийхээ төлөө санаа зовж байгаа япон хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр.

Гэхдээ, бид бага багаар ч гэсэн урагшаа ахиж байгаа. Түүнийгээ чамлаад ч гэх юм уу, огт хөгжихгүй болохгүй байгаа мэтээр гутаранги харах гээд байх юм.
Наад захын хэдхэн жишээ татаж үзье л дээ.

2004 оноос өмнө сөрөг хүчин ТВ-ээр цухуйдаггүй байлаа. ММ-ийн мэдээ Энхбаяраар эхлээд, Энхбаяраар өрнөөд, Энхбаяраар жаргадаг байлаа. Одоо шал өөр болжээ.

Өчигдөр л 50-60 мянгын цалингаар яаж амьдарна, өлбөрч үхлээ гэцгээгээд байсан. Гэтэл 500-600 мянгын цалинтай компанийн тоо ганц хоёроор ч болов нэмэгдээд л байна.

2 сарын өмнө микронууд зам дээр гурван эгнээ болоод шаваад зогсчихсон, замын хөдөлгөөнийг дураараа хаах нь хэвийн үзэгдэл байлаа. Тэгтэл нөгөө "муу муухай" микронуудыг чинь журамлаад эхэлчихлээ. Хотоор нэг цагдаа зам дээр ажиллаж байна.

Anonymous said...

Хувь хүн бүр өөрийн чадлыг гарган нийлүүлнэ гэдэг хамгийн чухал ----

гэдгийг гүн бат ухааран хөгжлийн зам руу эрч хүчтэй алханаа

Док said...

"Шинэ эхлэлд тань..." гэдэг их гоё үг байна аа.

Anonymous said...

Khuder huugeer sonin saihan? Odoo haana tavargaad bna daa? Ineehgui geed hamaagui gedsee changalj baigaad sur haravchiv daa hamaa!
Yu bolj baigaag bicheerei. OK.

Peace,
Confi

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

sain uu? onin yutai?

Anonymous said...

http://zitgel.blogspot.com/2007/06/blog-post_08.html

khuder said...

sain. sain uu? bultger ee? ulaan malgaitad mend!

Д.Цогбадрах said...

Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах

Төрболд said...

Их сайхан үгс байна. Монгол орон минь үүнээс сайхан болж хөгжих болноо. Гагцхүү энд одоогийн манай залуучууд нэгдэх хэрэгтэй байна. Ингэх л юм бол монгол улс илүү сайхан болноо.

Anonymous said...

Khuderee bi chinii bvx bichlegiig unshdag. gexdee bainga daxin daxin geech. Chamaig xaraagvbi ch gesen chamaiag zvvdelsen. Chamaig neg xarax yumsan. Amid yawax yamar saixan yum be ?!

gegeen said...

www.gegeen.com deer tavij boloh u

 
Free Counter