2008/11/19

Уран зохиол

Уран зохиолын ном унших хэрэгтэй. Монгол болоод, дэлхийн шилээвэр зохиолуудыг залуу завтай насандаа аль болох ихийг уншаад авах нь юмыг олон талаас нь хардаг болоход, өөрийн гэсэн үзэл бодолтой болоход, наанадаж хүнтэй ярихад ч гэсэн хэрэгтэй.

Сурагч, оюутан байхдаа өөрөөр хэлбэл залуу насны оргилуун сэтгэлтэй байгаа дээрээ унших нь илүү үр дүнтэй. Сэтгэл хөдлөлтэйгээр уншина, зарим үед уйлаад уншина шүү дээ. Ингэж уншихыг л жинхэнэ унших гэнэ. Нас яваад завгүй болно, дээрээс нь бодол сэтгэл тогтворжоод ирэхээр уран зохиол сэтгэлийн гүнд хүрч чадахгүй. Тийм болохоор залуу байгаа дээрээ сайн унш.

Өнөө үед бидний эргэн тойронд телевиз, интернэт гээд мэдээлэл авах олон суваг байна. Гэхдээ энэ бүх чих дөжирмөөр зүйлээс олж авч чадахгүй зүйл уран зохиолд бий. Тэнд хүний мөн чанар, хүмүүсийн харилцааны ээдрээтэй асуудлууд, ёс суртахуун, хайр сэтгэл гээд интернетээр хайж олоод ойлгож болохгүй зүйлүүдийг өгүүлдэг. Өөртэйгөө ярилцаж, эргэцүүлж бодох боломж олгодог.

Найз нөхөд, дүү нартайгаа уран зохиолын тухай ярилцаарай. Ном солилцож уншаарай. Бичигч одоог хүртэл маш бага уншсан болохоор өөрийгөө хөгширсөн гэж бодохгүй уншина гэж бодож байгаа. Уншаарай гэж зөвлөх ном байна уу?

16 comments:

Мөнхбаатар said...

Сайхан зөвлөгөө байна. Нас маань яваад шалиагүй л баймаар юм. Тэгсэн атал уран зохиолын ном унших сонирхолгүй, уншсан ч дотогшоогоо оруулахгүй болчихож?

Anonymous said...

Thanks bro

s... said...

Mani odoo nom bichij baina....unshix yum oldohgui.

Док said...

Үнэхээр сайхан зөвлөгөө байна. Санал нийлж байна. Би бага уншсан, уншихыг маш их хүсдэг ч яаж ийгээд л зав гарахгүй юм

Munkhbayar said...

tanii hvvid sanal bolgoh jagsaaltaa uzuuleech zaaval unshih 10 nom ch gehiin mu?

Amerikiin irgen said...

Hamgiin turuun Nuuts tovchoog l barag tseejileh heregtei baih tiimuu Huderee akhaa.

Buya said...

http://www.elibrary.mn/index.php
Энд
1. Монголын нууц товчоо (Ц.Дамдинсvрэн, Редактор: Ш.Гаадамба)
2. Монголын шилдэг яруу найраг (Яруу найрагчид)
3. Тунгалаг тамир (Ч.Лодойдамба)
4. Сvмтэй бударын чулуу (Р.Чойном)
5. Адтай мятав (Ш.Цэнд аюуш)
6. Монголын шилдэг єгvvллэг (Зохиолчид)
7. Цахилж яваа гєрєєс (Д.Батбаяр)
8. Монголын єгvvллэгийн цоморлиг (Бvх зохиолчид)
9. Багын явдал (Ш.Гаадамба)
10. Заан залуудай роман (Б.Ренчин)

гэх мэт хэд хэдэн зохиолууд байгаа.Уншаад үзээрэй.

Уншигч said...

http://ganbagatur.blogspot.com/2008/12/blog-post_11.html

http://ganbagatur.blogspot.com/2008/10/blog-post.html

Док said...

Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно

Шинэ оны мэнд хүргэе!

khuder said...

Док > Баярлалаа. Шинэ онд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе!

khuder said...

Бүгдээрээ сайхан баярлаарай!

.... said...

Odoo neg salxi oruulsa ni deer baixaa saixan zaluu mini...

Ганзо нь said...

за ойлголоо

soleil said...

goy bichsen bainaa, bi yaag ene talaar halit bichij bsn um, gehdee iim engiineer goy bichij chadaagu l dee

`E said...

simple is best гэдэг сайхан үг шүү.

Tulip said...

Дээхэн үеийн монгол зохиолчидын номууд болон гадаадын шилдэг уран зохиолууд л хамгаас гоё. Одооны уран зохиолчидын бүтээлүүд нэг л түүхий, ядуувтар санагддаг. Учир нь гадаадын уран зохиолчид болон дээхэн үеийн монголын зохиолчид зохиолынхоо утга санааг хүмүүсийн бодол сэтгэлгээ, тэр үеийн амьдралын хэв шинж, соёл, байгаль гээд бүхий л талаас нь гаргаж өгөхдөө үнэхээр сайн байсан. Гэтэл одооны зохиолчид ийм арын фоныг гаргах, илүү сонирхолтой төсөөллийг бий болгох тал дээр маруухан санагдах болсон шүү. Нэг тийм эргэлт хийх зохиолч гарч ирээсэй гэж маш их хүсэж байна.

 
Free Counter