2009/10/01

Ибрахим өвөө (2003 Франц)

















"Monsieur Ibrahim et les fleurs du Coran"

Францын арын гудамжинд амьдардаг 13 настай хүү Момо багаасаа эцэг эхийн хайр энэрлийг амсах хувьгүй байлаа. Эх нь хаяад явсан, цуг явсан ахыг нь эцэг нь байнга магтана, Момод ядаргаатай байв.

Гэхдээ тэрний толгойд ганцхан бодол. Гудамжинд зогсох биеэ үнэлэгч хүүхнүүдийг байнга ажиглана, задгай мөнгөө цуглуулна, анхны "учрал"-аа тэсэн ядан хүлээнэ.

Гудамжны эсрэг талд байх жижигхэн мухлагаас талх тариагаа хулгайлж мөнгөө хэмнэнэ. Харин мухлагийн эзэн Ибрахим өвөө бүгдийг мэдэж байсан ч түүнийг загнахын оронд түүнтэй хууч хөөрнө, нэг мэдэхэд тэд найз болсон байлаа...


Холивүүдийн тар нир хийсэн киноноос өөр, сэтгэлд "нэвтрэх" оролдлого хийсэн хөөрхөн кино.

Ибрахим өвөөгийн дүрд дээр үеийн европ Чингист тоглож байсан Омар Шариф.

1 comment:

Unknown said...

Манайхан л америк кино гээд шуугиад байдаг болохоос биш франц кинонууд маш гоё ш дээ. Тэдний драм, өгүүлэмж үнэхээр өөр шүү. Франц улс жилд ойролцоогоор 200 гаруй кино хийдэг гэж байгаа. Чаддаг бол зориуд франц кинонуудыг орчуулж монголд гаргавал. Тэр олон аллага таллага, фантазиас илүү хүний сэтгэлд ойр кинонууд ихтэй.

 
Free Counter