2010/04/06

Хориэмон

Токио Их сургуульд сурч байхдаа 1997 онд хоомпээж хийдэг компаниа байгуулах үед Такафүми Хориэ гэдэг энэ залууг хэн ч таньдаггүй байлаа.

Түүний байгуулсан Livedoor гэдэг компаний үйл ажиллагаа урсдаг шатаар дээш өгсөх мэт саадгүй урагшилсаар 2005 он гэхэд бэйсболын баг худалдаж авахыг оролдох, телевизийн сувгийн ихэнхи хувьцагааг худалдаж авах хэмжээнд "том" хөдөлж эхлэхэд олон нийт түүнийг мэддэг болж, анхаарал хандуулж эхэлсэн юм.

Тэр үеэс Хориэмон гэдэг хочтой болсон мань эр ихээхэн эрх чөлөөнд дуртай, түргэн шинэчлэл-хөгжил бол хамгийн шилдэг гэдэг үзэл бодолтой нэгэн гэдэг нь томоохон хурал цуглаанд "томчууд"-тай уулзахдаа зангиа зүүдэггүй, японы уламжлалт бизнесийн арга барил, улс төрийн хуучинсаг байдлыг байнга шүүмжилж байдаг зэргээс нь харагддаг.

Гэхдээ, хувьцаа эзэмшигчдийнхээ хурал дээр "Манай компани дэлхийн ноомер 1 компани болно" гэж итгэлтэйгээр хэлж байсан Хориэмон-ийг азын тэнгэр удаан ивээсэнгүй. Бирж дээрх хувьцааны мэдээллээ гаргахдаа хууль бус үйлдэл хийсэн гэдэг шалтгаанаар Livedoor-ийн захирлууд шалгагдаж эхэллээ.

Олон сарын турш шүүх хурал болсны эцэст Хориэмон буруутаж их хэмжээний торгууль, хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Хэсэг хугацаанд хоригдож байгаад гарсан боловч энэхүү хэрэг хуулийн бүрхэг байдлаас болж нэлээд төвөгтэй, одоо хэр бүрэн шийдэгдээгүй байна.

Түүний хэтэрхий эрх чөлөөтэй, шийдэмгий байсныг нь буруушаах хүмүүс олон байсан ба энэ утгаараа олон дайсантай. Тэр дайснууд нь болон хуучинсаг улс төрчид, шүүгчид түүнийг буруутгасан гэж өөрөө үздэг, тэрэнтэй нь санал нийлдэг хүмүүс ч цөөнгүй бий.


Амьдарч буй нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж, байнга хурц үг, зоригтой үйлдлээрээ анхаарал татаж байдаг, гэхдээ маш энгийн (далий юм ярьдаггүй) энэ залуугийн блогоос нэгэн бичлэгийг хөрвүүлэв.
* * *

Бизнест "бараг л гарцаагүй" амжилт олох арга

Компани байгуулж бизнес эхлүүлэх гэж байгаа бол өөрийн дуртай бизнесээ биш гарцаагүй амжилт олох бизнесээс эхэлсэн нь дээр гэж би хэлдэг. Тодруулбал,

-Ашиг олох магадлал өндөр бизнес
-Бараа-агуулах хэрэггүй бизнес
-Тодорхой хугацаанд тодорхой хэмжээний орлого орж ирэх бизнес
-Үндсэн хөрөнгө ноль, эсвэл багахан хөрөнгөөр эхлүүлж болох бизнес

-ийг хийвэл бараг л гарцаагүйгээр цааш амжилттай явна гэж хэлсээр ирсэн.
Би үүнийгээ зөв гэж боддог ч гэсэн, нэг л бүтэмж муутай хүмүүс бас байгаа бололотой.
Яагаад? гэж гайхан бодож үзлээ.

Тэгтэл, шалтгаан нь энэ юм болов уу? гэж бодсон зүйл нэг л байлаа.
Тэр нь унтахаас бусад бараг бүх цагаа ажилдаа зориулахгүй байгаа юм биш биз гэж.
Би өдөрт 8 цаг гаруй тувт ширээний ард суугаад ажлаа хийдэг, хооллохдоо ч ажлаа хийдэг байсан тухайгаа нэгэн тэмдэглэл дээрээ бичтэл мэйлээр асуулт ирсэн юм.
Суугаа ажил хийхээр нэг мэдэхэд ажилтай холбоогүй, видео сайт үзэх зэрэг тохиолдол байхгүй гэж үү? гэсэн асуулт.

Видео сайт!? Тийм юм үзэж байх зав байхгүй. Ажлаар кино шүүмж бичихийн тулд л кино нээлтэд очих, эсвэл twitter-ээр social filtering хийгдсэн видео л үздэг. Хальт хараад л ажилдаа эргэж орно. Тоглоом тоглох зав мэдээж байхгүй. Сэтгүүл, комик бол унаанд явахдаа, эсвэл долгион барихгүй газарт л уншина. Номны тухайд гэвэл review бичихийн тулд л унаан дотор ихэвчлэн уншина.

Компаниа үүсгээд 3 жил орчим найз нөхөдтэйгөө ууж суусан удаа ч цөөхөн. Бизнес уулзалт, лекц зэрэгт нэг ч удаа явж байгаагүй. Тийш явахын оронд лекц уншсан хүний номыг аваад хурдан уншлага хийсэн нь дээр. Mail magazine гаргаж байвал тэрийг нь уншихад болно. Лекц цуглаанд явж байх цаг нь хайран юм.
Одоо бол арай өөр болсон ч гэсэн тухайн үед хооллох цаг хүртэл хайран учраас түргэн үйлчилгээний цэгээс бэлэн хоол, салат зэргийг авч иднэ. Тэрүүхэн цаг хугацаа хүртэл хайран санагдаад ажилтнаараа хоол авч ирүүлж байсан удаа ч бий. Бас дуудлагаар хоол их захиалж иддэг байлаа.

Хагас, бүтэн сайн гэж мэдээж байхгүй. Зуны амралт, шинэ жил ч амрахгүй, тувт ажиллаж байлаа. Болзоонд ч явахгүй учраас үйл явдлыг товчлох үүднээс нэг хэсэг эмсийн хүрээлэн явдаг үе ч байлаа. Ваннтай усанд хэвтэх, үсээ залуулахаар явах зэрэг цаг үнэхээр хайран гэж бодоод бараг л явдаггүй байв.
Эцэст нь гэртээ харих цаг ч гэсэн хайран санагдаад үргэлж компани дээрээ хоноглох үе ч байсан. Нэг хэсэг компани дээрээ шүршүүр хүртэл байрлуулж байлаа.

Энэ хэрээр хийхэд бол бараг л гарцаагүй амжилтанд хүрнэ гэж бодож байна л даа...

Аан, энд нэг чухал зүйлийг хэлэхэд, дээрхийг хэцүү гэж бодож байгаа хүн бол амжилт олоход "тэнцэхгүй" байж магадгүй.
Би үнэнээ хэлэхэд бусад ямар ч зүйлээс илүү ажилд төвлөрөх цаг хугацаандаа дуртай, шинэ технологи боловсруурах зэрэг нь сонирхолтой байсан юм.


7 comments:

Төгөлдөр said...

Японд шинэ бизнис эхлүүлэхэд хэцүү болхоор л ингэж ажиллах хэрэгтэй байх гэж бодоод л өөрийгөө тайвшруулхаас хэхэхэ. Хэрвээ монголд, эсвэл бусад хөгжиж буй орнуудад бас ингэж ажиллах шаардлагатай бол би лав амжилт олохгүй юм байна.

xvv said...

Баярлалаа гоё бичлэг байна.

Гангасүрэгтэн Б.Мөнхтуг said...

Оцүкарэ. Гоё юм орчуулж хэхэ.
Нээрээ Хориэмон Токио Их Сургуулийг төгссөн билүү? Дундаас нь хаячихсан шиг санагдах юм.

khuder said...

Төгөлдөр > Монголд ингэж ажиллавал харин ч бүр гоц амжилтанд хүрэх юм биш үү. Fight!

хүү > Өө баярлаалаа.

Мөнхтуг > Дундаас нь хаячихсан гэнээ.
Төрсөн өдрийн мэнд!

Nomio said...

Яг намайг ирдэг жил энэ залуу ч үзүүлж өгч байсанда. Үнэхээр чадалтай залуу шиг харагдсан, зайлуул ингэж л ажилладаг байж дээ.

Anonymous said...

shukatuiin materialig bichihiin orond khuderiin blogiig unshij hamag cagaa urlee gej, hairan cag, kk :P, daraa daraagiin oguullegee hurdan oruulaarai ho!! お待ちしております! 

Anonymous said...

永远支持你

 
Free Counter