2006/11/15

Мола Насредин

Мола нэгэн удаа илжгэн дээрээ хүүгээ сундлаад зах гарахаар явжээ.
Гэтэл замд зөрсөн хэсэг хүмүүс "хоёулаа сундалчихаж, хөөрхий илжиг" гэж байна гэнэ.
Мола "нээрээ тийм дээ" ухааны юм бодон, илжигнээсээ буугаад алхаж байтал дахин хэсэг нөхдүүд тааралдав.
Тэд хоорондоо "хөгшин эцэг нь ядарч байгаа даа" гэлцэх нь сонсогдов.
Тэхээр нь өөрөө илжигэндээ мордоод хүүгээ алхууллаа.
Цааш жоол явж байтал бас нэг бүлэг зөрөв.
"Жоохон хүүхдийг хол замд алхуулаад, хатуу сэтгэлтэй эр" гэж байна гэнэ шүү.
Мола аргаа барахдаа илжгээ хөтлөөд хүүтэйгээ хоёулаа алхав.
Тэгтэл дараагийн нөхдүүд "илжиг хөтөлчихөөд алхацгааж байдаг мангар юмуу хайшаан" гэдэг байгаа.
Мола бяцхан уур нь хүрч "энэ олны хэл ам уу!?" гээд илжгээ үүрээд цааш явжээ.

5 comments:

Цахирмаа said...

Сайн инээж авлаа.Насредины ёгтлолууд гоё шүү.Цувралаас нь байгаа бол бичээрэй.онэгаи

khuder said...

Багадаа илжгээ үүрдгийг нь уншаад л инээд хүрээд байдаг байж билээ. Ном нь олдвол бичнээ.

Confidence of Youth said...

Наадах чинь Түркийн Хожа Насрадинтай ямар адилхан товариш вэ?

khuder said...

Мола Насредин Иран, Ирак хавийх юм шиг байна . Номон дээр нь Мола Доголон Төмөр хаантай уулздаг хэсгүүд байдаг санагдаж байна.

замбага said...

нээрээ яалтаа билээ дээ

 
Free Counter