2006/11/17

Шугуй

Арван хоёр жилийн амьтад явж байтал урд нь нэгэн их ширэнгэн ой, шугуй тулгаран иржээ. Энэ шугуйн нэр нь "Амьдрал". Зүг чиг зам байхгүй, маш шигүү, араатан амьтад хөлхөлдсөн, аюул бартаа ихтэй, харанхуй энэ шугуйг туулж гарах хэрэгтэй болов.

Тэгээд бүгд шугуйд орлоо.

Хулгана, туулай, могой, тахиа дөрөв сонор сэрэмжтэй бас жижигхэн учраас араатан амьтдаас нуугдан бага багаар урагшлах боловч нарны гэрэл ч муухан нэвтрэх харанхуй, битүү шигсэн өвсөн дунд зүг чигээ олох гэж төөрч, зүдэрцгээх аж .

Бар, луу, нохой, гахай нар бие томтойн дээр догшин түргэн зантай болохоороо урагш огцом зүтгэнэ, мод мөчирт орооцолдон биеэ урна. Тэрэндээ уурсан бухимдаж улам зүтгэх боловч тусыг эс олж нэрмээс болно, уур нь биеийг нь зовоогоостой.

Үхэр, морь, хонь гурав өвс ногоо идэнгээ тайван явах бөгөөд бартаа багатай замыг олон арга эвээр урагшилна. Гэвч араатны гэнэтийн довтолгоонд өртөж золгүйгээр амьтны хоол болох ч тохиолдол гарна.

Тэгтэл мань бич нэг гараараа мөчрөөс мөчир дамжин дүүлэнгээ нөгөө гараараа гадил жимс шүүрэн авч идэж ч байх шиг. Их хөгжилтэй явах бөгөөд хааяа модны орой дээр наранд биеэ ээн унтана. Зовж зүдэрсэнгүй.

Иймэрхүү маягаар дор бүрнээ ширэнгийг туулна.

Тэгсэн чинь бич японд ирж, урьд хожид дуулаагүй нэг зүйр цэцэн үг тархи руу нь шаажээ. 猿も木から落ちる。"Сармагчин ч гэсэн модноос унадаг" гэж.


9 comments:

Daad said...

hehehe bich chini tegeed ter zuir ugiig medeegui baisan bolohoor modnoos unahgui baisan yum uu?

khuder said...

hehe. azaar unalgui yavaad baisan ch yum uu? esvel... まま neeh gunzgii utga baihgui. uursdiinhuuruu oilgo. Saihan buurunhiilluu. hehe

Anonymous said...

хүдэр тэгжийгаад асар зөвүүн гар байгаа байхгүй юу. зөндөө л олон хүний бичсэн олон ч зүйлүүд уншиж байсан. хүдэр шиг үг үсгийн нэг ч алдаагүй, өгүүлбэрийн зөв найруулгатай,их нуршуу биш мөртлөө утга агуулгаар баян, хавсарсан нийлмэл өгүүлбэрийнх нь логик зөв, ийм бичлэгийн хэлбэртэй хүн тийм ч олонгүй санагдаад. 脳ある鷹爪隠す.толгой сайтай шонхор хумсаа нууна гэж энэ буюу.

hasha said...

ノウの字がまちごうてる。能やろう

Anonymous said...

wow, tiim beeshd, sarmagchin bas modnoos unadag gej ene dee.:D)
sogtuu tolgoigoor yuain?

Хишгээ said...

beta blog bolsond bayar hurgeye. neeree huurhun utgatai yum bichsen baina. hun amitan magtaad suid bolood baihaar ni l harlaa. hehe

SHILEGT said...

Shirenge tuulah yavtsad...
Modon deer syreg bichnuud suuna. Hamgiin oroi deer ataman/ahlagch bich suuh ba tereer syrgiin security-g hariutsdag tul banana ideh zav bagatai, bain bain ergen toirnoo haraastai. Ataman doosh harval syrgiin busad bichnyydiin tolgoin oroi hesgyyd l haragdana. Harin door baigaa bichnyyd deesh harval atamanii bogs l haragdah ajee. Atamanii bogsnoos uidsan hed ni araatan amitnaas ailgyi inhyy gazart buun tsasaar togloj eheljee...

Anonymous said...

Manius bvgd l Bich jiltei shdee

замбага said...

тийм шүү

 
Free Counter