2006/12/06

Яаруу бичлэг

Би уул нь их яаруу сандруу золиг байгаа юм. Өөрөө яаруу дээрээ хүмүүсийг яруулна, сандчуулна. Багадаа дүки дакидаад нуугдах юм бол шээс хүрч хавчиганаад, тэсэлгүй хамгийн түрүүнд гүйгээд гараад ирдэг байлаа. Утсаар ярихдаа хүртэл "аан тийм үү, за, за пака чау" гээд юм яриулахгүй тасалчихдаг гэж найзууддаа донгодуулна. Уул нь бол нээх сайхан чанар биш юм шиг байгаан.

Ойрноос нэг яаруу, тэвдүү охинтой хоёулаа ажил хариуцаж хийж эхэллээ. Жоохон асуудал гарангуут яанаа ийнээ болоод л, ийш тийшээ гүйгээд л үнэн дарамттай. Дээрээс нь байн байн гүйж ирээд "яасан? учрийг нь олцон уу?" гэнэ. Арай болоогүй байна гэхлээр, буцаад л гүйнэ. Шал ядаргаатайн, юундаа яарч сандардаг байнаа гэсэн шүү юм бодоод байж байснаа өөрийгөө анзаарлаа. Овоо буйр суурьтай байна гээч нөгөөх чинь. Урьд нь бол өөрөө өөрийгөө анзаарахгүй, энүүншиг амьтний уушгийг сагсайлгаад явж байсан байх даа. Гэж бодсон чинь энэ охин надад хэрэгтэй дохио өгөөд байгааг ойлголоо. "Чи хүмсүүдэд ингэж харагддаг юм шдээ. Яаруу тэвдүү байх ямаршуу байна? Хар!" гэсэн эерэг дохио. Тийм учраас энэ охинд дургүй хүрэх биш талархъя.

Ууртай, шуналтай, атаархуу, тоглоом даадаггүй зэрэг дургүй хүрмээр хүмүүстэй тааралдвал хий дэмий харшлаа хөдөлгөхийн оронд тэднээс эерэг дохио хүлээж авахыг бодоорой. Жишээ нь Хүдэрийн бичлэгүүд тэнэг санагдаад байвал "Энэ нөхөр шиг тэнэг юм ярьж явдаггүй юм шүү" гэсэн дохио хүлээж авч болно. Тэгээд "Хүдэрээ баярлалаа" гэж хэлчихээд яваад өгвөл ах ч гэсэн баярлаад л үлдэх нь байна л даа.

За за нөгөөх чинь бас сандарчихсан бөөр лүү чичээд зүгээр суулгахгүй нь. Дуусгая.

4 comments:

Unknown said...

яаруу коммент:
Уншсан, бичлэг таалагдсан, амжилт хүссэн, гараад явцан.

Лхагваа said...

Bushuu tuulai borvindoo baastai gej...

Anonymous said...

Hehe. yostoi goliig ni olood helchihsen yum shig sanagdlaa. Demii yarch sandarsan humuusiig harahaar tegej bodogddog shuu. Tegeed zov onovchtoi shiidver gargaj baigaa bol bas yaaaya geh sen. Tiimgui humuus ch olon shuu.

Nana said...

neeree busdaas l ooriigoo harjiigaamd,

 
Free Counter