2006/12/12

Кино үзээд уйлах нь

Солонгос кино ер нь яаж хүнийг уйлуулах вэ гэж хийдэг байхаа. Дээхнэ үед Ард кино театрт Эхийн хүслэн гэдэг кино гарч. Тэр хавийн атаманууд үзээд гарч ирсэн чинь бөөн нус нулимсандаа холилдсон амьтад бие биенийхээ мөрийг түших нь түшээд хангинатал уйлан хайлж байсан гэж :D

Саяхан Sad Movie гэдэг солонгос кино үзлээ. Нөгөө дуунд гардаг Хатсан сэтгэлийн минь нууранд хур бороо оруулж хагарсан хөрсийг нь дэвтээж байгаад тармуураар мааждаг байна шүү. Нүднийхээ булчинг чангалаад гүрийгээд байсан чинь уулын уруу уралддаг хоёр могойны баруун талийнх нь доошоо жирийлгэдэг байгаа. Шор хийтэл буцаалтай нь биш, сахлаа илбэх маягтай хөдөлгөөн хийгээд сэм арчлаа.

Би ингэхэд яагаад уйлахгүй гүрийгээд байгаан болоо? Эр хүний нулимс дотогшоогоо, эр хүн амьдралдаа 2 удаа л уйлах хэрэгтэй ч билүү эрхтэй ч билүү зэрэг үгнүүд. Багачуудийн зодоон хүртэл "түрүүлж уйлсан нь дийлэгдэнэ" гэсэн дүрэмтэй. Эдгээрийг сонсож өссөн болохоороо ингээд гүрийгээд суугаад байгаан болуу.

Гэтэл сэтгүүл дээр "Сүүлийн үед амралтынхаа өдрөөрөө зориуд уйлуулдаг кино үзэж сайтар уйлснаар долоо хоногийн ажлийн дарамт, стресс, ядаргаагаа арилган, reset кнопоо дардаг шинэ зуршил эрчүүдийн дунд дэлгэрээд байна. Энэ тухай сэтгэл зүйч, эмч докторуудаас асуухад үнэхээр сайн нөлөөтэй болохийг баталжээ" гэж бичсэн байна. Жоохон ичмээр ч гэсэн нэг уйлж үздэг ч юм билүү? Нээрээ тархи сэргээд, сэтгэж мэтгээд эхэлж юуны магад.

Та бүхэн ч гэсэн туршаад үзэхэд илүүдэх юун!

6 comments:

Anonymous said...

.....

Лхагваа said...

whahaha Khuder bas uildiim uu? Namaig bol medej baigaa biz dee? Bi ch unen uilanhai. Medee unshaad l uilna geech... :p

Лхагваа said...

Chi ingehed profile-ee zuv bolgoochee. 72s ih jinteim baij. :p

khuder said...

Нээрээ эртээд 75 болцон байна лээ шүү!

Anonymous said...

Uilahad yu ni buruu baihav dee. Harin er hun nulimsaa haruuldaggui gej medeh yum baina. Haruulahgui geer l uilahgui yu. hehe

Anonymous said...

泣くのが体にいい!ようすに体の本業だから。涙が出るのは血が出るよりという諺を新しく作っちゃったりとかして。。。

 
Free Counter