2006/12/18

Тэр

Би алт шиг найзуудтай хүн. Тэд энэ блогийг мэдэхгүй учраас нэгнийх нь тухай бичнээ.

Тэр анхнаасаа л надаас илүү чадалтай, илүү толгойтой. Охидууд надаас илүү тэрийг тооно. Хүмүүс надтай уулзахаараа мэндийн зөрөөгүй тэрнийг асууж сураглана. Бараг л тэгж санагдана. Тэр зодолдож чадна, орос хэл мэднэ, охин найрч чадна, тоо физикийн олимпиадад орно. Би тэрийг зодож чадахгүйдээ шаралхана, үгээр иднэ. Шарыг нь малтаж байгаад өчүүлнэ. Шар улам гозойгоод уйлна. Pascal дээр бодлого бодохоороо надаас цөөхөн мөрөнд багтаана (гэхдээ хааяа минийх бүх нөхцөлийг биелүүлж байхад тэрнийх алдана, хэхэ). Машинаар уралдана. 120 гараад миний зүрх үхээд ялагдана. Тэхээр нь охидууд ахиад тийшээ ханарна.
Тэр цөс ихт монгол хөвгүүн учраас хятадуудад нэг тиймэрхүү хандана, хааяа зодно. Тэгсэн саяхан өөр нэг найз руугаа утас цохисон, "цаад балай чинь хятадийн шоронд суужийгаа" гэдэг байгаа. Яасан ийсэн гээд шалгаасан чинь хэдэн цомпьютер энтэр гэж урагшаа яваад тэндээ хужаагийн хамрыг чихиж хаяад "111"-т орсон болтой. Юм юм бодогдлоо. Хужаагийн хамар нь эдгэхгүй байж байгаад үхчихвэл Red corner гэдэг кино шиг цаазаар авах гээд дайраад унавал яанаа гэж хүртэл бодов. Хэд хоногийн дараа үйлтэй ээж нь торгуулийн хэдэн төгрөг бариад очиж авчирсан гэнэ. Утсаар ярилаа.

Би: -Яадаг тэнэг вэ?
Тэр: -Зүгээрээ зүгээр.
Би: -Юу зүгээр гэж, тэгж яваад... дададададада...
Тэр: -Зүгээрээ зүгээр.
Би: -Яг яасийн?
Тэр: -Гудамжинд явж байсан чинь нэг хужаа хүүхнээ дээрэлхээд, алгадаж малгадаад байхаар нь очоод шаацан.
Би: -Хүүхнээ зодно уу, хүүхдээ зодно уу? ямар хамаа байна. Эхийгээ зовоогоод.
Тэр: -Харин тийн ээжийгээ л их зовоолоо. Гэхдээ "эмэгтэй хүнийг хамгаалсан бол зөв" гэж ах хэлсэн.
Би: -Тэр ямар хамаатайн. Чи өөрөө сайн бодохгүй юу.
Тэр: -За за за. Мань тэхдээ хоосонгүй ээ. Тэр дотор өдөржингоо хийх юм байхгүй болохоор тувтан гэдэсний таталт хийгээд, одоо зургаан толгойт янзийн болсон.
Би: -Өө тийм үү, тэгүүл ч бас яахав. Бин... минь, гайхуулах юмаа олов оо.
Тэр: -За за. Мань ажилтай болчлоо. Чамайг аймар санжийна. Уруул дээр нь үнсий.
Би: -Тэнэг бин... За за дараа ярий.

Утсаа таслаад гэрлүүгээ алхлаа. Ахиад л багынх шигээ өөрийгөө түүнтэй харьцуулж бодлоо. Би тийм нөхцөлд яах бол гэж бодлоо. Очиж шааж чадахгүй л дээ. Гэхдээ гутарсангүй. Надад ийм найз байхад яадгийн. Сэтгэл сайхан байна. Орж хоолоо идчээд эртхэн унтахгүй бол маргааш эрт ажилтай. Ирэх зун болтол юу байхав. Та нар дээрээ нижгэр очноо.

15 comments:

Anonymous said...

ymar sain naiztai yum be

Nana said...

aldgiin baina. gudiggui saikhan gar baina, bas tsagiig zuv ashiglaad, ain? boljiisht.

Togoruu said...

ur dun n oodrog bsan n yaamai daa. hari hazar btugai hayandaa huntei zodoldood uheh shahsan duutei hun helj bgaan shuu. uruul deer chin unsii gehiig bodohod chamd ih l hairtai bh daa.
gol n tegeed surgamj avaad daraa daraagiin udaad arai zov alham enter hiij chaddg hun boloh l gol n yum shuu dee.eej n ch zailuul olon udaagiin iim yumand tesehed getsuu bh blgui.

Цахирмаа said...

カッコウ良いね

khuder said...

Харин тийм ээ, одоо арай томоожсон байх.
Күэ, ингээд л охид хүүхнүүд бүр уулзаа ч үгүй байж тэрийг магтаад эхэлж байгаа биз!
Тэхдээ тэр одоо найз бүсгүйтэй. Хихихи.

Nana said...

tiim uu, haramsaltain gesen.

Зэлмэ said...

sain naiz ch baih saihan shuu.

tuvko said...

Buh naiz naraasaa hamgiin sergelen ni hamgiin huchtei ni, hamgiin uhaantai bolohiig husej baina uu. Bolno oo. tegvel sul doroi archaa muutai nohduud chamaig hureeleh bolno. Gej boddog yum daa. Bi naiz naraa urgelj demjij baihiig hicheedeg. Gantsaaraa tsoiloilood yah yum be. tiim uu.

Unknown said...

Бичлэгийг чинь уншаад муу найзыгаа бүүр саначихлаа. Надаас нилээн мариалаг болохоор нь би "пиндгэр" гэж дууддын ха ха. Муухай байгааз? Арай уншчихгүй байгаа да золиг чинь... найзууд гэсэн мөртөө эрчүүд хоорондоо ярихдаа жинхэнэ зэрлэгтэнээ. Би л лав найзуудтайгаа уулзахаараа өөрийгөө заримдаа гайхдын. хэ хэ. Найздаа Зориулаад "Тэр" гэж байгаад нэг бичлэг бичнээ. Зохиогчийн эрх энэ тэр гэхгүйм байгаа биз дээ Хүдэрээ. Сайн найзтай байх аз шүү...

khuder said...

Ганбаа, бичлэгийг чинь харж байгаад зохиогчийн эрхээ үнэлнэ. ;)

Unknown said...

тэээг тэг.

Unknown said...

Бичцэн шөө

Anonymous said...

ZTO d baisan khuder mon uu? :D

Battur Sanchin said...

Sain u, Khuder e. Saihan amraad irsen u? Naiz chini ovoo gar yum ;)

Anonymous said...

chamd uur iimerhuu nz baival tedniihee talaar bicheej unshij baigaad nadad tohioldson yavdal gej yarihgui yu Khudereee mini guyaa

 
Free Counter