2008/08/15

Нэгэн сайн сайхан ирээдүйн эхлэл

Өнөөдөр бол гайхалтай сайхан өдөр.

Олимпийн тэнгэрт Монгол улсын төрийн далбаа намирч, төрийн дуулал эгшиглэв. Жудоч Түвшинбаяр авъяас, хичээл зүтгэлээрээ Олимпийн АНХНЫ Алтан медалийг эх орондоо авч ирлээ. Бахархаж байна.

Энэхүү алтан медальд Монголын үе үеийн тамирчид, шилдэг охид хөвгүүдийн хөлс хүч, тэвчээр, итгэл шингэсэн болов уу. Мань мэт нь өнгөрсөн хойно баярын нулимс нэмэрлэв. Мөнгөн медаль хүртсэн Гүндэгмаа бас мундаг шүү.

Монгол гэдэг сэргэлэн цовоо, хэнд ч дийлдэшгүй хүчтэй бас сүрт далбаатай, төрийн дуулалтай гайхалтай сайхан орон байдаг юм гэдгийг дэлхий мартах шахаж байхад нь санууллаа гэхэд хилсдэхгүй байх.

Монгол хүүхэд залуучууд баярлаж байгаа, бахараж байгаа. Эндээс урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг аваасай. Ийм цөөхүүлхнээ мөртлөө ухаантай, чадалтай, чоно шиг зоригтой Монгол хүн шүү бид гэж хэлмээр санагдаад байна.

Тэр нам мам, баялаг маялаг биш ээ!
Зөвхөн чи! Эрүүл чийрэг, оюун ухаан төгөлдөр МОНГОЛ охид, хөвгүүд. Та нар агуу МОНГОЛын ирээдүй юм шүү!













зураг: энэ хүзүүн дээр асар хүнд ачаа байлаа.

5 comments:

Anonymous said...

Vnexeeriin.... xelex vg alga ...gaixamshigtai...tvwshinbayart bayar xvrgii!

Anonymous said...

Өчигдөр үнэхээр тасархай шөнө байлаа. Төрийн өндөрлөгүүд маань баярласандаа үнэхээр үгээ ч эвлүүлж хэлж чадахгүй байв. Н.Энхбаярыг би хаа сайгүй хор найруулаад л явдаг, баяр хөөр гэж юу байдагийг мэдэхгүй, С.Баярыг ярвайчихаад зэвүүн хулгайч, Ц.Элбэгдоржийг орилоо шоучин гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна, тэд нар чинь бидэнтэйгээ л адилхан баярлаж хөөрдөг юм байна ш дээ. Монгол жижигхэн ороон, үнэн. Ганц орой улстөрчид маань инээд алдан хоорондоо тэврэлдэж, бие биендээ хайр зарлаж байхад үнэн гоё байлаа. Яадагийн Н.Энхбаяр хуруугаараа зангаа л биз, яадагийн С.Баяр жаахан уугаа л биз, яадагийн Ц.Элбэгдорж туг булаацалдаа л биз. Эцсийн эцэст бид тэднийгээ баярлаж хөөрсөн, эв нэгдэлтэй байхыг харлаа ш дээ. Энэ бол МОНГОЛЫН түүхийн алтан үе байхгүй юу. Би тэр талбай дээр УРА хашгирч байсан Баярыг, ЧИНГИС СЭРЛЭЭ гэж байсан Элбэгээг, БИ АЗТАЙ гэж байсан Энхбаярыг дэмжиж байна.

ganga said...

Тамирчид маань баяр бахархал, эв нэгдэл бас ирээдүйд өөртөө итгэх итгэл өгөөд байх шиг.

Сайхан блог байна. Амжилтв

Anonymous said...

salxi oruulya

Edelweise said...

bahrhahaas yahav baharhaad hamar sharhirahaas yahav l gej

 
Free Counter