2010/01/19

Шөнө дундын хайрын захиа

"Яах гэж тийм мэйл явуулав даа" гэж харамсаж байсан удаа байгаа юу?
Бор дарсны халуунд, эсвэл баярласандаа, уурандаа хэн нэгэн лүү явуулчихаад дараад нь амаа барьдаг (маусаа барьдаг?) тийм мэйлийг "шөнө дундын хайрын захиа" гэдэг юм байна.
Gmail-ын Mail Goggles тохируулгыг хийвэл үүнээс сэргийлж болно гэнэ.
Жишээ нь Баасан ахын төрсөн өдрийн орой 10-аас хойш мэйл явуулах үед зураг дээрх шиг амархан бодлого гарч ирнэ. Хэрэв бодож чадахгүй бол мэйл нисэхгүй. Хэхэ.

9 comments:

Anonymous said...

Хихихи. Манай монголын шоучин ард дүмэнд зориулсан үйлчилгээ юү дээ.

Gansukh B said...

Болдог бол бүх мэссэж, мэйлний үйлчилгээ хүний зүрх, судасны цохилтыг үзээд ч юм уу сэтгэл хөдлөлтэй үед нь энэ бодлогуудыг бодуулж баталгаажуулдаг байвал зүгээр юм тийм ээ :P

uranchimeg said...

Zugeer neteer tenej yabaad sanamsargui chinii blogiig uzlee.Ter ペンタックスih taalagdlaa.Angli hel surahdaa heregliye gej bodood kkk.* 

A.Амарсайхан said...

Түсхийтэл инээв.

Би жаахан халамцуудаа ямар шулам нь хатгаж, яаж солиорсон юм, хамаг байдаг мэйл, блог, бүгдийнх нь нууц үгийг солиод хаячихсан байж билээ. Яана даа гээд, гурав хоног муухай царайлж байсан чинь, тэмдэглэлийн дэвтрийнхээ арын хуудсанд сарайтал, кодуудаа биччихсэн байдаг байгаа.

pbolor said...

Хяналтаа алддаггүй над мэтийн нөхдөд ёстой хэрэггүй эд байна. Согтуудаа ч гэсэн сахилгагүйтэх чинь гоёшд. Ямар мөнх наслах биш хааяа ч гэсэн "дотор" хүнийхээ үйлдлийг гадагшлуулах зүгээрээ :).

Anonymous said...

sonirholtoi bailaa.

Anonymous said...

sonirholtoi bailaa.

Anonymous said...

bor darstai hamaatai ch, setgel hodloltei hamaagui yum shig.

gehdee sonirholtoi yuma, kkk

Nomiko said...

hehe

 
Free Counter