2006/11/03

Залуу бүсгүй ба далайчин

Хөлөг онгоц хад мөргөн живэв. Тэр хөлөг онгоцонд сууж явсан хүмүүсээс таван азтай нь нөөц завинд суун амьд үлдэж чаджээ. Нэг завинд далайчин эр, залуу бүсгүй болон нэг настай хүн гурав. Хоёр дахь завинд залуу бүсгүйн сүйт залуу, түүний найз хоёр суужээ. Тэнгэр муудаж, давалгаанд цохиулсаар хоёр завь хоорондоо тасран, төөрч орхив.

Залуу бүсгүйн суусан завь хөвөн хөвсөөр нэгэн аралд хүрчээ. Сүйт хархүүгээ алдсан бүсгүй, амьд эсэхийг нь мэдэхээр нөгөө завийг хайсан боловч ямар ч сураг ажиг байдаггүй. Дараачийн өдөр тэнгэр сайжирсан ч мөн л сүйт залуу олдсонгүй.

Бүсгүй бууж өгөлгүй хайсаар, далайн тэртээд нэгэн арлын бүүр түүрхэн бараа байхыг олж харжээ. Эр нөхөр нь болох ёстой, сүйт залуугаа олох ганц хүслээр далайчнаас гуйв. "Завиа засаад, тэр аралд хүргэж өгөөч" гэж. Далайчин зөвшөөрсөн боловч нэг нөхцөл тавьжээ. Тэр нь бүсгүйтэй нэгэн үдшийг цугтаа өнгөрүүлэх явдал байлаа.

Гайхаж цөхөрсөн бүсгүй хөгшнөөс "яавал дээр вэ, ямар нэгэн арга хэлж өгөөч" гэж асуутал "Чиний хувьд юу хийвэл зөв, юу нь буруу болохыг би хэлж мэдэхгүй. Өөрийнхөө зүрх сэтгэлээс асуу!" гэв. Бүсгүй эргэлзэн, шаналсны эцэст далайчны үгийг дагажээ.

Өглөө нь далайчин завиа засан бүсгүйг нөгөө аралд хүргэж өгөв. Сүйт залуугийнхаа барааг харсан бүсгүй эрэгт хүрэв үү, үгүй юу завьнаас үсрэн бууж гүйсээр тэврэн авлаа. Сүйт залуугийнхаа цээжийг налан зогсохдоо урьд шөнийн явдалыг ярих уу, болих уу? гэж бодсоны эцэст бүгдийг ярьжээ. Үүнийг сонссон сүйт залуу уурлан "дахин царайг чинь хармааргүй байна" гээд гүйн одов. Эрэг дээр бүсгүй ганцаараа уйлсаар үлдлээ.

Бүсгүйг харсан сүйт залуугийн найз нь түүн дээр дөхөж ирээд, мөрөөр нь тэврэнгээ "Та хоёрийн муудалцсаныг чинь би сайн ойлгож байна. Сүйт залууд чинь сайтар ярьж ойлгуулна. Тэр болтол хэсэг хугацаанд би чиний дэргэд байж харж халамжилъя" гэжээ.

※Энд гарч байгаа таван хүнийг 1-ээс 5 хүртэл дугаарлана уу.
Танд хамгийн зөв (таалагдсан) гэж бодсон хүнийг 1, хамгийн муухай гэж бодсон хүнийг 5 гэсэн дарааллаар.

... Залуу бүсгүй
... Сүйт залуу
... Далайчин
... Хөгшин хүн
... Сүйт залуугийн найз

(Хариуг дараагийн дугаараас)

7 comments:

Togoruu said...

1.Ovgon
2.Suit busgui.
3.Suit zalugiin naiz
4.suit zaluu
5.Dalaichin

Anonymous said...

suit busgui
uvgun
suit zaluu
suit zaluugiin naiz
dalaichin

Anonymous said...

Ene Huder yah l gej bga bol doo... Gehdee yahav:

1. Suitbusgui
2. Uvgun
3. Suit zaluugiin naiz
4. Suit zaluu
5. Dalaichin

Altantsetseg said...

1. Suit busgui
2. Uvgun
3. Dalaichin
4. Suit zaluugiin naiz
5. Suit zaluu
gej dugnev

Anonymous said...

1 dalaichin(zvgeer l bodit bdald iim hvn l hojdog)
2.owgon(amindaa hairtai booronhii bas l bhad ilvvdehgui zan)
3suit bvsgui(hairandaa vnench shudarga,daanch hezee haana yu heleh yug nuuh estoigoo medehgui genen)
4.naiz zaluu(tusarhuu l yum shig bna,gehdee tsaanaa ymar sanaataig hen medehew)
5.suit zaluu(zvgeer l teneg hartai hvniiig oilgodoggui iim hvn heze ch jargahgui)

Anonymous said...

ter svit zaluugiin tolgoi ni olgoi boltson baihaa.tiim hvnd bereh dawaag dawaad ooriig ni geed irj baihad.tiim hvnd dawaag hvn bolgon dawaad baihgvil baih
1.Svit bvsgvi
2.ovgon
3.svit zaluugiin naiz
4.dalaichin
5.svit zaluu

Anonymous said...

оройтсон ч гэсэн өөрийн санаагаа бичье
1. бүсгүй /бүсгүй ямар ч аргаар хамаагүй зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө золиосолж чадаж байна. магадгүй сүйт залуугийнхаа төлөө амиа ч өгч чадах байх.
2. далайчин /хэлсэн амандаа хүрч байна. энэ бас нэг давуу тал шүү/
3. хөгшин хүн /түүнд үүнээс өөр хариулт байхгүй ш дээ/
4. сүйт залуу /зөвхөн хувиа хичээгч, амжилтанд хүрэхийн тулд бусдын асуудал огт хамаагүй/
5. сүйт залуугийн найз /жинхэнэ новш - ийм новшнууд л аливаа тэмцлийн үр шимийг ичихгүйгээр хүртэж байдаг/.

 
Free Counter