2007/02/27

Үдийн цайгаар...

Монголчууд яагаад ийм цөөхүүлээ юм бол? Энэ тухай хоёр хүний яриаг сонсоцгооё.

Нэгдэх хүн, монголын түүхийг шаггүй мэддэг инжнэр залуу. Ингэж байна: Хүн гэдэг амьтны амь амьдрал, тоо толгой нь хүнс тэжээлийн нөөцтэйгөө шууд холбоотой буюу их хүнс тэжээлтэй бол их хүн амтай гэсэн үг. Жишээ нь азийн будаа иддэг хятад зэрэг орнууд будаа шигээ олон хүнтэй байдаг. Будаа гэдэг нь жилд хэд хэдэн удаа ургац авдаг маш олон хүнийг тэжээх чадвартай хоол учраас бижигхээн арал дээрх ёпонууд хүртэл 100 хэдэн сая болтлоо үржжээ. Монголчуудын гол хүнс тэжээлийн нөөц мал нь тодорхой хэмжээтэй бэлчээрт тодорхой тоо толгойноос хэтэрдэггүй юм байна. Тэр тодорхой тоо нь 20, 30 сая мал болоод 2, 3 сая хүнийг л тэжээх чадвартай байдаг гэж. Сонирхолтой л юм. Хүнсээ яаж нэмэгдүүлэх вэ? хүмсээ.

Хоёр дахь хүн болохоор хими биологийн чиглэлийн хүн. Нэг удаа шинжилгээ судалгаагаар явж байхдаа удвал гэдэг цэцгийг хайсан гэнэ.Маш үзэсгэлэнтэй, нарийн бүтэцтэй чухамдаа бол шилдэг сортын тэр цэцэг ямар ховор ургадагийг их гайхсан гэж байгаа. Харин жирийн шар цагаан цэцэг болон хогийн ургамал бол хаа сайгүй бөөн бөөнөөрөө ургадаг гэж. Хүн ч гэсэн байгалийн амьтан учраас ижилхэн байх учиртай.

Та бүхэнд сонирхолтой санаа байвал хэлээрэй.

* * *

Үүрээр унтаж байгсдыг сэрээхгүйн тулд өлмий дээрээ гишгэн коридороор явж байхад гал тогооны радионоос намуухан эгшиглэхэд нь огт тоодоггүй байсан энэ аяыг хисабисани (ойр хожид сонсоогүй байжаагаад) сонссон чинь өөрийн эрхгүй босож, нутгийн зүг харан цээжиндээ гараа тавьж зогсоод гүн хүндэтгэлтэйгээр чагнав.
(татаж авах)

Радио гэснээс монголын радиогоор "Араатан архирна...Бид нар бархирна...Хар тас хаа ч явсан сийхгүй..." гээд цоглог дуу яваад дуусж л.
Тэгсэн чинь 3-4 секунд чимээгүй байсны дараа "тэдэн цаг болж байна" гэж хэлдэг эгчийн танил хоолой:
"Эстрадын Хар тас хамтлаг дууллаа" гэдэг байгаа.Сүртэй.

14 comments:

Togoruu said...

Udval tsetseg hatuu shiruun uur amisgaltai gazar neeh ih urgaad bhgui l bh daa bas. Vansemberuu ed nar gehed l uud hoimriin zaitai hirnee neg negneesee nuugdaj bgaam shig nuuts urgadag gehchlen... za ter tsetseg navch neg tiimerhuu, Khuder ee chi Hovdoos garaltai ed nar bishiiz? tegj l ingej l geed "l" usgeer oguulber togsgood bhaar n asuuj bn l da. za ter ch bas yahav, Khuder ee ingesgeed neg nutsgen zurgaa tavina bgaa;)

khuder said...

ээээ! юүксн угэв куукээд! уул гарал нь бол танк хүлдэг газрых. "л" үсгийн хувьд いわゆるニセ関西人の男ってやつかな!
нүцгэн зураг гэнүү? би ямар усны шувуу бишдээ :b

Лхагваа said...

Minii gariig sain hundruuleh yum bol bi Khuderiin nutsgen zurgiig tavina shuu, Togoruu... :p

Togoruu said...

khuder ee, chi usnii shuvuu mon l bidddee. bish geh geed melziigeed bnuu gui yu!
lkhagvaa nadaa dansnii dugaar, zurag ednuusee mail-r yovuulvhih.

khuder said...

koment oruulj boldog bolchihson baina. yahoo mail zereg webmailuud bas boloh butehgui site-uudiig block-dood suuj baidag server admin ene baishin dotor baidgiin. turuun koment oruulj bolohgui baihaar ni ter nuhriin hiisen ajil gej bodson chini gaigui baina. tuv kompani deeree baisan bol ene met berhsheelgui saihan bandgairch baihgui yu. eh nutgaasaa hol, etseg eheesee hol, tuv kompaniasaa hol gantsaardaj baina. Huiten baina. iii, iii, iii.
そこのお寒いお兄さん、体が寒いとこころも寒いよ!daarch yadjaahad Togoruu nutsgen zurag uzii geed baihiin, yaahaw.

Togoruu said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

saihan biyetei zaluu shuu gej.

БЭ said...

ee tsoohon heden mongolchuudiigaa udval tsetsegeer zuirlesend tuiliin ih bayarlanav. saihan sonsogdoj bainoo, minii ehneriin neriig bas udval gedeg, yaj yavaad vansemberuu gecheegui yum be gesen.

Док said...

Huleeseer ...
yum bich l de

Anonymous said...

Алтаншагай ингэж хэлсэншд: Монголын хүн өсөхгүй байгаа шалтгаан нь эхнэр нөхөр их бага секс хийдэг. Учир нь байрны хангамж муу. Нэг айлд ах дүү эмээ өвөө гээд олон ам бүл байхад дуу дуугаа авалцаад секс хийгээд байж чадах уу?...

Эрхэс said...

hehehe.
Huurhun bichleg bna.

Док said...

сонирхолтой санаа сонссоноо үлдээв.
http://dok134.blogspot.com/2007/05/blog-post_08.html

parfume said...

Блогоор тань анх удаа зочилж байна. Сонирхолтой юм. Харин энэ асуултыг би өөрөөсөө бас асууж байсан юмаа. Тэгээд бодохдоо гэрт амьдардагтай л холбоотой байх гэж бодсон. Хүүхдүүд, эцэг эхчүүд тус тусдаа өрөө юмуу салангид байсан бол арай өөр байх байсан байхаа.

pbolor said...

За ийгээд боджихуй дор ийм санаа төржихүй. Аль дээр үед эрчүүд нь дайн тулаан гээд алга болчихно, арай сүүлээр нь ихэнх нь лам болоод хавчаад суучихна, адгаар нь тэмбүү мэтийн өвчин нь нөхөн үржихүйд хор хохирол учруулаад улмаар хэдүүлхэнээ үлдсэн хэдэн хүмүүн нь байдгаараа үржээд л энэ шүү дээ. Харин ч яаж устаж алга болоод түүх болон үлдчихээгүй юм. Бодоод байхад эрчүүдээс болсон байгаа байхгүй юу.

 
Free Counter