2008/11/06

Ярилцах ину

Бид өдөр тутам хүмүүстэй ярилцдаг. Найз нөхөд, гэр бүлийнхэн, ажил төрлийн холбоотой хүмүүс, дэлгүүрт, гудманд гээд олон төрлийн хүмүүстэй ярилцдаг боловч яриагаа урьднаас эмхэлж алдаа мадаггүйгээр бодсон санаснаа бүрэн илэрхийлж чаддаг болов уу? Магадгүй ийм боломж хийгээд шаардлага ч байхгүй байж мэднэ. Харин яриаг аль болох үр дүнтэй болгохын тулд
Нэгд. өөрийгөө хянах, Хоёрт. харилцагчаа ажиглах чадварыг өөрийн болгох нь тэргүүний зорилт юм. Ярилцах (харилцах) үед анхаарах 5 хэлбэрийг доор орууллаа.

Давших хэлбэр
Үүнд харилцагчийгаа эсэргүүцэх, яриаг таслах, буруутгах, залхаж төвөгшөөх, өөрийгөө зөвтгөх, сүрдүүлэх, хариу тус нэхэх зэрэг орно.
Ийм яриа бол харилцагчийн зүгээс харахад амиа хичээсэн, шудрага бус, ухаалаг бус гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Сайн тал гэж бараг байхгүй.

Зайлсхийх хэлбэр (гол сэдэв рүү шууд орохгүй)
Сонсоогүй байдал гаргах, сэдвийг өөрчлөх, ярихаа болих, яриаг хойшлуулах зэрэг орно.
Энэ нь асуудал мухардалд орсон үед шинэ санаа дэвшүүлэх, сөргөлдөөнийг хурцдахаас сэргийлэх сайн талтай ч асуудал шийдэгдэхгүй удах зэрэг сөрөг талтай.

Мэдээлэх хэлбэр (өөрийгөө ойлгуулах)
Санал хүсэлтээ гаргах, асуудалд тайлбар хийх, өөрийн байр сууриа хамгаалах, санаа бодлоо илэрхийлэх зэрэг юм.
Энэ нь харилцагчийн эргэлзээг багасгаж өөрийгөө илүү мэдрүүлэх сайн талтай боловч элдэв баталгаа, тоо баримт, хуулийн тайлбар ашиглах нь "давшилт" гэж хүлээж авах тохиолдол бий.

Нээлттэй хэлбэр
Яриаг анхааралтай сонсох, асуулт асуух, хэрэв санал нийлэхгүй тохиолдолд өөрийнхөө үгээр сольж хэлж үзэх зэргээр сэтгэлээсээ нээлттэй харилцах юм. Ингэснээр харилцагчийнхаа байр суурь, үзэл бодол, хүсэл сонирхол зэргийг мэдэх ба итгэлцэл үүсч цаашдын харилцаанд сайнаар нөлөөлөх болно.

Нэгдмэл хэлбэр
Эхлээд харилцан ижил үзэл бодол, сонирхол зэргийг эрэлхийлнэ. Түүн дээрээ тулгуурласан нөхөрсөг харилцааг үүсгэж цаашдын холбоогоо бататгана. Зүйрлэж хэлэх юм бол дундаа нэг завь хийгээд хөвөх мэт.


Эдгээр таван хэлбэр бол найз нөхдийн, өдөр тутмын энгийн ярианаас эхлээд ажил хэргийн холбоонд хүртэл анхаарахад илүүдэхгүй болов уу. Саяхан танилцсан аятайхан бүсгүйтэй ч хэрхэн ярьснаас их зүйл шалтаална гэдгийг сануулах юун.

...Нэгд. өөрийгөө хянах, Хоёрт. харилцагчаа ажиглах чадварррр... (давтан хэлсээр гарч одов)

6 comments:

Togoruu said...

ene zurag deer Khuder davshij bgaa bdal uu? -:),ene tegeed hariltsagchaasaa hamaaraad ene 5 helberiin ali negiig songoj bai gesn zovlogoo yumuu, esguul kumsiig yariltsah bdlaar n ingej angilj bolhiim gens sanaa yu? bi lavdag davshij zailshiij uzeeguim bn. dandaa l medeelseer bgaad tasraad unadag bh ni. tegeed olon A-r ehelsen asuudluud yu boljiin?

Док said...

Сайн уу? Санаа авууштай юм биш үү? Нээлттэй хэлбэрээр харилцаж хүмүүс сураасай гэж хүсч байна. Нээлттэй... гэхээр манайхан яадаг гээч? Ихэнхдээ Монгол хүмүүс сэтгэлээ нээхийн тулд "сэтгэлээ чангалаад" байх шиг байдгийн, хэхэ. Би хувьдаа тэгж байгаад хамаг юмаа гаргаад хаядаг хүмүүсийг гайхдаг.
Ингэхэд яг энэ чинь л хэрэгтэй байгаа хүмүүст яаж үүнийг хүргэмээр юм бэ дээ?

Anonymous said...

Mani luu utasdaad baigaa oxiduudad dawshix xelberiig songowol utasdaxaa bolix bolowuu...

muugii said...

kkk яаая давщих юмсан гэвч хэн рүү бас хаащаа , блогон дээр чинь чам руу давшиж болох уу, гэсэнээс найзаа хамаг юмаа жапан усэг болгоцон байхиймаа, коммэнт боксыг дүрсээр нь олж ирлээ. Блогт чинь зочилж байнаа болно биз дээ, баярлалаа

muugii said...

bishee negdmel helber yum baina shuu uuchilaarai

Anonymous said...

САЙН БАЙНУУ 1Д ӨӨРИЙГӨ ХЯНАХ 2 ХАРИЛЦАГЧАА АЖИГЛАХ ЧАДВАР ҮНЭН МУНДАГ ҮГ БИ ТЙИМ БОДОЛТОЙ БАЯРЛАЛА

 
Free Counter