2009/01/26

Аса & Хакухо

Өчигдөр Аса сэтгэл сэргэтэл сайхан түрүүллээ. Японы мэдээллийн сувгууд түүнийг ноднин жилжингээ буруушаасан. Тэр нь заримдаа хэрээс хэтэрсэн мэт санагдах үе ч байлаа. Тэгж балбуулж байхад баргийн хүн сэтгэл санаагаар пиарна. Харин Аса шүд зуун босож ирлээ, эрийн хуйх.
Бас түрүүлснийхээ дараа Монголын ард түмэндээ хандаж Монголоор мэндчилгээ дамжуулсан нь хэний ч сэтгэлийг хөдөлгөсөн.
"Үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Цаашид олон удаа та бүхнийгээ баярлуулнаа!" хэмээн сэтгэлээсээ хэлэхэд нь олон Монголчуудын самсаа шархирсан бизээ.
Бүр миний ч сэтгэл хөдөлсөн.
"миний ч" гэж хэлсний учир гэвэл: өгүүлсү.

Япончууд бол өнө эртнээсээ суурин иргэншилтэй, хамтаар амьдрана гэдгийн утга учрыг "сайтар чанаад болгочихсон" ард түмэн. Хувь хүмүүсийнх нь үзэл бодолд "бусдад үлгэр дуурайл үзүүлэх", "бусдад хэрхэн харагдах", "бусдад төвөг удахгүй байх" гэдэг сэтгэхүй нэвт шингэсэн байдаг бол нийгмийн сэтгэхүйд нь "иргэн хүний биеэ авч явах байдал, ялангуяа нэр алдартай хүн бол нийгэмд үлгэр дуурайл үзүүлж нийт ард түмнийг байлдан дагуулснаар улам сайхан нийгмийг цогцлооно" гэдэг үзэл бодол бат суурьтайгаар оршдог.

Монголчуудын "усыг нь уувал ёсыг нь дага" гэдэгтэй яг ижил утгатай үг японд байдаг бөгөөд тэрийгээ зарлиг мэт дагадаг, бултаараа дагахыг шаарддаг. Хувь хүний үзэл бодол өөр байсан ч, өөрөөр хэлбэл дотроо өөр юм бодож байсан ч "бусдын төлөө", "нийгмийнхээ төлөө" нийтээрээ бурууг буруушаадаг. Энэ утгаараа японы мэдээллийн сувгууд нийгэмд харьцангуйгаар муу нөлөө үзүүлж болох үйл явдал, алдартай хүмүүсийн хэлсэн үг, биеэ авч явах байдлыг хүчтэйгээр шүүмжилдэг. Ёстой л балбаж өгнө. Нийгмийн байр суурийг нь юу ч үгүй болтол нь, зарим үед бүр амиа хорлохоос өөр гарцгүй болтол нь балбадаг. Өндөр нягтаршилтай нийгэмд муу нөлөө гэдэг тахал мэт дэлгэрэх учраас ийнхүү хамгаалалт хийх нь зөв мэт бодогдох боловч зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгмийн харгайгаар энэ "хамгаалалт" нь хэрээс хэтэрсээн, хэтэрсэн! (зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгмийн харгайны тухай дараа бичимз).
Энэ мэт шалтгаанаар Аса-гийн байн байн "өдөөдөг" үйл явдлуудыг телевиз радио, сонингууд нь ам уралдан хайр найргүйгээр шүүмжилдэг. Монголд хөл бөмбөг тоглосон, агсам тавьсан, хараал хэлэх зэргээр зүй бус авирласан гээд түүнийг балбасан жишээнүүд дуусахгүй. Хэлсэн ганц үгийг нь өлгөж аваад, томруулж байгаад л балбаад эхэлнэ. Мань мэт оронд нь байвал стресстэж үхмээр.

Тэгээд мөхөс би Аса-гийн тухай юу гэж боддог болсон бэ? гэхлээр жоохон япончуудад нийцүүлж харьцаасай, арай даруухан байгаасай. Бялдуучил, худлаа инээ гэж огтхон ч хэлэх гээгүй. Зүгээр л бага зэрэг ёсорхуу, тэдэнд таалагдах үгийг нь хааяа хэлчихээд л явж байвал япончууд ч тайвширна өөрт нь ч гэсэн амар мэт санагдана. Монголчуудын иймээж гэдэг юмыг харуулж байгаа гэдэг утга ч бага зэрэг байна. Мэдээж заримдаа омог бардам, хийморьлог монгол зан гарах л биз, гарсан нь ч гоё. Харин энэ хоорондох балансыг л бариад байгаасай гэсэн санаа. Тэр зэргийн ухаан түүнд байгаа гэдэгт итгэнэ. Өчигдөр үг хэлэхдээ "Би бол японы ёкозуна. Тийм ч учраас би японд хайртай" гэж японоор хэлж "тал засчихаад", дараад нь Монголоор мэндчилгээ хэлсэн нь миний нөгөө хэлэх гээд байгаа баланс. Нэгэн дэвшил гэлтэй. Аса-гийн тухай энэ хүртэл.

Хакухог анхнаас нь дэмжиж ирсэн. Хэний ч хайрыг татах сайхан Монгол хүү. Уужуу тайван, сэтгэл тайвшруулам нэг юм түүнээс гэрэлтдэг. "Япон эхнэр авсан", "хэт японжсон" гэх зэргээр шүүмжлэлтэй хандах хүмүүс Монголчууд дунд цөөнгүй байдаг.
Тийм биш! Япон эхнэр авлаа гээд тэр япон хүн болохгүй. Тэрний бие, сэтгэл бүх юм нь Монгол хэвээрээ. Хайр сэтгэлээ дагаж тийм шийдвэр гаргасан нь түүний зориг. Яахав Монгол хүүхэд залууст үлгэр дуурайл болно гэдэг утгаараа алдартай хүмүүс гадны хүнтэй суухгүй байсан нь дээр гэсэн үзэл бодол байж болох юм. Тэгвэл, эрэгтэй хүн гадны хүнтэй суулаа гээд Монгол хэвээрээ, хүүхэд нь ч Монгол хүн болно гээд чанга дуугаар хэлчихье. Харин эмэгтэй хүний хувьд гадны хүнтэй суувал үүний эсрэг үр дагавар гарах учраас ижилхэн үг хэлж чадахгүй (жэндэрийн асуудалд ороогдож магадгүй ч хэлээд тавьчихлаа :).

"японжсон" гэдэг бол ердөө л түүний чих зөөлөн, даруухан зангийн илрэл. Бялдуучлаад, тал засаад байгаа юм биш. Яагаад гэвэл эргэн тойрных нь багш, сурган хүмүүжүүлэгч японууд нь түүнийг хүүхэд байхаас нь ярьж хэлэх, алхах гишгэхийг нь заагаа биз, шаардаа биз. Өөрсдөө элдвээр хэлэгдэж, асуудалд орохгүй гэж шүү дээ. Хакухо тэр үгэнд нь орсон, хүмүүжилтэй байсан л биз. Тэрнээс биш тэр бол юунаас ч илүү Монголдоо хайртай, Монгол сэтгэлтэй, Монгол хүү юм шүү.

Эцэст нь Монгол хөвгүүд эвт мэх, эр бяраараа гайхуулж байгаад бахархаад бахархаад ханашгүй. Улам сайхан хийморьтой барилдаж, Монголчууддаа сэтгэлийн тэнхээ бэлэглээрэй!

10 comments:

Togoruu said...

ene zuraglaach n yamar mundag agsniig yasn surhii avaa ve? 2uulangiin n tsarai bol... Asashyoryuu tegj balbuulj balbuulj bgaad truulchdeg n BOLJ GEM, bi hurtel Asa-g turuulcheesei gej chin setgeleesee hussen. ter balance barih tuhaid Asashyoryuu uneheer progress saitai bgaag olon hun anzaarch bgaa bh. turuu jiliin Nagoya bashyod yaalaa? ooroo turuulcheed NHK-n hun bayar hurgeye setgegdel enee teree gesn chin, oodoos n Nagoyagiin uuguul Kotomitsuki ouzeki bolloo bayar hurgeye enee teree, uzegchid shuugiad l.aimaar showchin, bi bol yahvee oilgomjtoi gesn omgorhol tsaana n bgaad bgaa hirnee uzegchded bas taalagdahaa martaagui bgaam. tegeed ch Hakuhog bodohod jpnd high school duurgesen, baig gehed hel amnii bolovsroloor arai gaigui n ch medegdeed bdg, Hakuhogiin tuhaid Huder geh met gadaad orond galuu shuvuu idsen humuus neg ooroor harj bgaa bh, tehdee mgl humuus ihenh n taatai bish handdag boltoim bilee, neg hodoo yavj bhad neg ovoo, tv-gee chagnaad Asa terguutei mgl bohchuudee barildah bolohoor n hiimoriin san unshdag gej bsn, Hakuhog barildahad unshdagguimuu gesn chin, ter "hunii hun" hamaaguiee gej avsan. ter ovoo bol amihandaa haramlaj gomorhoj bgaa l yum uudaa.

Anonymous said...

鉄の猿お帰り!!!
Negen shine onigoo
Xol bish Ireedvin makuuchi zindaanii mongol bQxchvvdiin yaria.
XQQsh neeree neg japan baagii deed zindaand dewsheed orood irchij...

Док said...

Олон Монгол хүн Хакүход нээрээ дургүй болчихсон ш дээ. АСА-г харин хэдийгээр асуудал үүсгээд байдгийг нь харж байгаа ч олонх нь Монгол хүний омог бардам, толгой дээгүүр, хараа алс байгаагаар нь хүлээн авч дэмждэг. Тэр ч тийм л байдаг.
Босч ирснийх нь хувьд бол үнэхээр ярих юм алга аа. Тийм юман доороос, тэгээд багагүй хугацааны дараа өндийнө гэдэг хэрийн хүний чадах зүйл биш байх л даа. Үнэхээр мундаг.

Unknown said...

ярилцлага авч байсан сурвалжлагч нь мань эрийг япон ёкозуна, монгол битгий яваарай гэх маягийн юм хэлэхэд нь /монголын ТВ-с тэгэж ойлгосон шүү, би япон мэдэхгүй/ өөрийгөө эх оронтой, эх хэлтэй гэдэгээ хүмүүст харуулж бардамнаж байгаа юм шиг санагдсан шүү.

Unknown said...

Ярилцлага авч байсан сурвалжлагч нь мань эрийг япон ёкозуна, монгол битгий яваарай гэх маягийн юм хэлэхэд нь /монголын ТВ-с тэгэж ойлгосон шүү, би япон хэл мэдэхгүй/ өөрийгөө эх оронтой, эх хэлтэй гэдэгээ хүмүүст харуулж бардамнаж байгаа юм шиг санагдсан шүү. Сайхан ч хэлж байна лээ. Тасархай байна лээ манай аврага.

?дутуу оруулчихаж?

Зэлмэ said...

гоё бичжээ, үгийн сонголт, найруулга мундаг болсон байна. Миний хувьд Хакухо илүү таалагддаг, Аса-г мэдээж дэмжинэ л дээ, гэхдээл Хакухо арай илүү ухаалаг санагдаад байдгийн.

Anonymous said...

2 sar QngQrlQQ odoo salxi oruulsan ni deerdee

Baabar said...

duu jaakhan zav muutai baigamaadaa, chinii blogiig unshij uuriin erkhgui setgegdel bichlee.Shogiin medremjtei enguun saikhan blog bichleguud baina.Chamd amjilt khuseye!

Anonymous said...

soyoloo

ta blogoo shinechileechee

pbolor said...

Сайхан бичжээ. Тэр япончуудын нэгэн нийтийн төлөө гэсэн хэсэг ихэд таалагдав. Алдартай хүмүүс санаа авахаар бичсэн байна. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээснээр тэд нийгмийн өмнө хариуцлагатай байх нь их чухал. Манайхан ч гэсэн ийм байгаасай хэмээн өөрийн эрхгүй бодлоо. Хүдэрээд амжилт хүсье. Цаашид чиний блогийн байнгын уншигч байх болно.

 
Free Counter