2006/12/28

Tutorial

トゴルー! お笑いに興味を持ってくれたか?ありがとう。
チュートリアルは今年のM1をとった。見た?
決勝戦に残った3組:キリン、フットボールアワー、チュートリアル。個人的に、女性に人気あるからキリンがいけるかと予想した。フットボールアワーの岩尾がキモかわいくて、好きだから応援したけど、結局お客さんの反応も圧倒的だったし、やっぱ新しいね、チュートリアルは。Яджаахадボケがカッコいい。
他にM1の気になるところは、賞金!1000万円だぜ!1000万くれるなら、ワシも面白いことやれんのじゃ!なんちゃって。
ま、とにかく面白かった。あんなプレッシャーの中であれだけやれるとは、おっしゃった通り、「才能」。

お笑い!万歳!

笑いブームが来年も、やっ、ずっと続きますように!


2006/12/25

Хагас сайн өдөр биш хагас сайн өдөр

Хагас сайны үүрээр эхний автобус хүлээгээд зогсож байлаа. Гадаа жоохон жихүүн учраас автобусыг хурдан ирээсэй гээд саравчилсан байдалтай. Буудлын самбар дээрх цагийн хуваарь дээр бямба гаригийн эхний автобус 5 цаг 56 мин гэж бичжээ. Байн байн цагаа харсаар 5:56 нь болсон боловч, автобус цагтаа ирсэнгүй. Нэг их юм бодсонгүй хэсэг зогсож байгаад цагаа хартал 6:00 боллоо. Яагаад хоцров? Зам хов хоосон болохоор хоцрох шалтгаан бодоод олсонгүй. Дугаарлан зогсох хүмүүсийг ажиглавал, хэд хэдэн удаа самбар дахь хуваарийг нягтлан харах өвгөнөөс бусад нь гайхсан бухимдсан шинж алга. Энэ маягаар минутууд өнгөрсөөр 6:09 боллоо.

Японы автобус унаа, цахилгаан тэрэг энтэр тодорхой шалтгаангүйгээр ингэж хоцордог байжээ хэмээн туйлийн сонирхолтой санагдаж эхэлсэн үед автобусны бараа харагдлаа.

Сонирхолтой санагдаад даарахаа ч мартсан би автусанд оронгуутаа жолоочоос "5:56-д эхний автус ирнэ гэж бичсэн байна шдээ. яагаад ингэж их хоцров?" гэтэл нөгөө хуваарийг олон дахиж нягтлан харсан өвгөн хажуугаас хошуу хэлээ нэмэрлэж "тийм, яалт ч үгүй Бямба-5:56 гэж байсан, юу болов" гэж асуулаа. Тэгтэл бид хоёр луу ээлжилж сүрхий харснаа жолооч "ням гариг болон амралтын өдрийн хуваарийг харсийм уу?" гэж байна. Жолоочийн итгэлтэй байдал, амралтын өдөр гэдгээ тод хэлж байгаа нь нэг л сэжигтэй санагдаад явчихлаа шүү. Гэтэл өөр нэг эр "баярийн өдөр учраас амралтийн өдрийн хуваариар явна, эхний автус 6:09 гэж бичсэн байна" гэдэг байгаа.

Ээ цусаа! баярын өдөр байсныг нь мэдсэнгүй. Шууд дуугай болоод суудал руу тэмүүллээ.Дөнгөж сая болтол "өнөөдөр хагас сайн учраас автобус 5:56-д ирэх ёстой" гэсэн бодолдоо ямар их итгэлтэй байлаа. Гэтэл одоо хэлэх үггүй болцон хажуугаар өнгөрөх машинийг цонхоор сонирхож харсан худлаа царай гаргаад сууж байдаг. Хэхэ.

Та бодож, хэлж байгаа зүйлдээ 100% итгэлтэй байна уу? Тэгвэл бас л болоогүй байна.

Шалга, шалга, шалга бас дахин шалга. Хүдэр 2006.

Бас дээр үед сонссон нэг үг санаанд оров. Сонсоогүй зүүдэлсэн ч байж магад.
"Итгэ, түүнд итгэ! Гэхдээ шалга!"

2006/12/20

Пионерт элссэн нь

3-р ангид байхад манай анги, зэргэлдээ анги хоёрыг хүүхэлдэйн театрийн нэг зааланд цуглуулж байгаад пионерт элсүүлж байлаа.

Манай ангийн хоёр болохгүй нөхрийг сурлага, хүмүүжил муутай учраас хойтон элсүүлнэ, ирээд хэрэггүй гэсэн байсын. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь хаанаас олсын бүү мэд, нэг нэг бүч олоод ирчихсэн, багшийн нүдийг хариулж урдуур хойгуур гүйж байгаад, ангиараа 100% пионерт элсэж билээ.

Тангаргаа бас мартаагүй байна.

"Хүдэр би, Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, чин эрмэлзлээ нэр төртэй биелүүлэхээ тангаргалж байна."

пионер

2006/12/18

Тэр

Би алт шиг найзуудтай хүн. Тэд энэ блогийг мэдэхгүй учраас нэгнийх нь тухай бичнээ.

Тэр анхнаасаа л надаас илүү чадалтай, илүү толгойтой. Охидууд надаас илүү тэрийг тооно. Хүмүүс надтай уулзахаараа мэндийн зөрөөгүй тэрнийг асууж сураглана. Бараг л тэгж санагдана. Тэр зодолдож чадна, орос хэл мэднэ, охин найрч чадна, тоо физикийн олимпиадад орно. Би тэрийг зодож чадахгүйдээ шаралхана, үгээр иднэ. Шарыг нь малтаж байгаад өчүүлнэ. Шар улам гозойгоод уйлна. Pascal дээр бодлого бодохоороо надаас цөөхөн мөрөнд багтаана (гэхдээ хааяа минийх бүх нөхцөлийг биелүүлж байхад тэрнийх алдана, хэхэ). Машинаар уралдана. 120 гараад миний зүрх үхээд ялагдана. Тэхээр нь охидууд ахиад тийшээ ханарна.
Тэр цөс ихт монгол хөвгүүн учраас хятадуудад нэг тиймэрхүү хандана, хааяа зодно. Тэгсэн саяхан өөр нэг найз руугаа утас цохисон, "цаад балай чинь хятадийн шоронд суужийгаа" гэдэг байгаа. Яасан ийсэн гээд шалгаасан чинь хэдэн цомпьютер энтэр гэж урагшаа яваад тэндээ хужаагийн хамрыг чихиж хаяад "111"-т орсон болтой. Юм юм бодогдлоо. Хужаагийн хамар нь эдгэхгүй байж байгаад үхчихвэл Red corner гэдэг кино шиг цаазаар авах гээд дайраад унавал яанаа гэж хүртэл бодов. Хэд хоногийн дараа үйлтэй ээж нь торгуулийн хэдэн төгрөг бариад очиж авчирсан гэнэ. Утсаар ярилаа.

Би: -Яадаг тэнэг вэ?
Тэр: -Зүгээрээ зүгээр.
Би: -Юу зүгээр гэж, тэгж яваад... дададададада...
Тэр: -Зүгээрээ зүгээр.
Би: -Яг яасийн?
Тэр: -Гудамжинд явж байсан чинь нэг хужаа хүүхнээ дээрэлхээд, алгадаж малгадаад байхаар нь очоод шаацан.
Би: -Хүүхнээ зодно уу, хүүхдээ зодно уу? ямар хамаа байна. Эхийгээ зовоогоод.
Тэр: -Харин тийн ээжийгээ л их зовоолоо. Гэхдээ "эмэгтэй хүнийг хамгаалсан бол зөв" гэж ах хэлсэн.
Би: -Тэр ямар хамаатайн. Чи өөрөө сайн бодохгүй юу.
Тэр: -За за за. Мань тэхдээ хоосонгүй ээ. Тэр дотор өдөржингоо хийх юм байхгүй болохоор тувтан гэдэсний таталт хийгээд, одоо зургаан толгойт янзийн болсон.
Би: -Өө тийм үү, тэгүүл ч бас яахав. Бин... минь, гайхуулах юмаа олов оо.
Тэр: -За за. Мань ажилтай болчлоо. Чамайг аймар санжийна. Уруул дээр нь үнсий.
Би: -Тэнэг бин... За за дараа ярий.

Утсаа таслаад гэрлүүгээ алхлаа. Ахиад л багынх шигээ өөрийгөө түүнтэй харьцуулж бодлоо. Би тийм нөхцөлд яах бол гэж бодлоо. Очиж шааж чадахгүй л дээ. Гэхдээ гутарсангүй. Надад ийм найз байхад яадгийн. Сэтгэл сайхан байна. Орж хоолоо идчээд эртхэн унтахгүй бол маргааш эрт ажилтай. Ирэх зун болтол юу байхав. Та нар дээрээ нижгэр очноо.

Сайхан юм уншлаа

Очиржавын Ганбат "Миний Нутгийн Чулуу"
Заавал уншихийг хүсье.

2006/12/12

Кино үзээд уйлах нь

Солонгос кино ер нь яаж хүнийг уйлуулах вэ гэж хийдэг байхаа. Дээхнэ үед Ард кино театрт Эхийн хүслэн гэдэг кино гарч. Тэр хавийн атаманууд үзээд гарч ирсэн чинь бөөн нус нулимсандаа холилдсон амьтад бие биенийхээ мөрийг түших нь түшээд хангинатал уйлан хайлж байсан гэж :D

Саяхан Sad Movie гэдэг солонгос кино үзлээ. Нөгөө дуунд гардаг Хатсан сэтгэлийн минь нууранд хур бороо оруулж хагарсан хөрсийг нь дэвтээж байгаад тармуураар мааждаг байна шүү. Нүднийхээ булчинг чангалаад гүрийгээд байсан чинь уулын уруу уралддаг хоёр могойны баруун талийнх нь доошоо жирийлгэдэг байгаа. Шор хийтэл буцаалтай нь биш, сахлаа илбэх маягтай хөдөлгөөн хийгээд сэм арчлаа.

Би ингэхэд яагаад уйлахгүй гүрийгээд байгаан болоо? Эр хүний нулимс дотогшоогоо, эр хүн амьдралдаа 2 удаа л уйлах хэрэгтэй ч билүү эрхтэй ч билүү зэрэг үгнүүд. Багачуудийн зодоон хүртэл "түрүүлж уйлсан нь дийлэгдэнэ" гэсэн дүрэмтэй. Эдгээрийг сонсож өссөн болохоороо ингээд гүрийгээд суугаад байгаан болуу.

Гэтэл сэтгүүл дээр "Сүүлийн үед амралтынхаа өдрөөрөө зориуд уйлуулдаг кино үзэж сайтар уйлснаар долоо хоногийн ажлийн дарамт, стресс, ядаргаагаа арилган, reset кнопоо дардаг шинэ зуршил эрчүүдийн дунд дэлгэрээд байна. Энэ тухай сэтгэл зүйч, эмч докторуудаас асуухад үнэхээр сайн нөлөөтэй болохийг баталжээ" гэж бичсэн байна. Жоохон ичмээр ч гэсэн нэг уйлж үздэг ч юм билүү? Нээрээ тархи сэргээд, сэтгэж мэтгээд эхэлж юуны магад.

Та бүхэн ч гэсэн туршаад үзэхэд илүүдэх юун!

2006/12/08

Weekend

За за, Google ч амарчих шиг боллоо. 2 хоног буянаа эдлийдөө. Та бүгд ч гэсэн сайхан амраарай.


2006/12/06

Яаруу бичлэг

Би уул нь их яаруу сандруу золиг байгаа юм. Өөрөө яаруу дээрээ хүмүүсийг яруулна, сандчуулна. Багадаа дүки дакидаад нуугдах юм бол шээс хүрч хавчиганаад, тэсэлгүй хамгийн түрүүнд гүйгээд гараад ирдэг байлаа. Утсаар ярихдаа хүртэл "аан тийм үү, за, за пака чау" гээд юм яриулахгүй тасалчихдаг гэж найзууддаа донгодуулна. Уул нь бол нээх сайхан чанар биш юм шиг байгаан.

Ойрноос нэг яаруу, тэвдүү охинтой хоёулаа ажил хариуцаж хийж эхэллээ. Жоохон асуудал гарангуут яанаа ийнээ болоод л, ийш тийшээ гүйгээд л үнэн дарамттай. Дээрээс нь байн байн гүйж ирээд "яасан? учрийг нь олцон уу?" гэнэ. Арай болоогүй байна гэхлээр, буцаад л гүйнэ. Шал ядаргаатайн, юундаа яарч сандардаг байнаа гэсэн шүү юм бодоод байж байснаа өөрийгөө анзаарлаа. Овоо буйр суурьтай байна гээч нөгөөх чинь. Урьд нь бол өөрөө өөрийгөө анзаарахгүй, энүүншиг амьтний уушгийг сагсайлгаад явж байсан байх даа. Гэж бодсон чинь энэ охин надад хэрэгтэй дохио өгөөд байгааг ойлголоо. "Чи хүмсүүдэд ингэж харагддаг юм шдээ. Яаруу тэвдүү байх ямаршуу байна? Хар!" гэсэн эерэг дохио. Тийм учраас энэ охинд дургүй хүрэх биш талархъя.

Ууртай, шуналтай, атаархуу, тоглоом даадаггүй зэрэг дургүй хүрмээр хүмүүстэй тааралдвал хий дэмий харшлаа хөдөлгөхийн оронд тэднээс эерэг дохио хүлээж авахыг бодоорой. Жишээ нь Хүдэрийн бичлэгүүд тэнэг санагдаад байвал "Энэ нөхөр шиг тэнэг юм ярьж явдаггүй юм шүү" гэсэн дохио хүлээж авч болно. Тэгээд "Хүдэрээ баярлалаа" гэж хэлчихээд яваад өгвөл ах ч гэсэн баярлаад л үлдэх нь байна л даа.

За за нөгөөх чинь бас сандарчихсан бөөр лүү чичээд зүгээр суулгахгүй нь. Дуусгая.

2006/12/05

Хүний яриаг сонсоод...

Хааяа шагайж хардаг нэг жүжигчний блог байдаг байхгүй юу. 2-3 хоногт нэг бичлэг нэмэгдэнэ. Нэг бичлэгт 300-500 комент үлдсэн байх юм. Мэдээж фэн мэнтэй алдартай хүн учраас энэ хэрийн юм болох л байх л даа. Гэхдээ бичлэг ч, коментууд ч богинохоон. Өнөөдөр ийм юм хийлээ, ханиад туслаа, ийм гутал худалдаж авлаа ч юм уу, эсвэл зүгээр л муурныхаа тухай бичнэ. Коментууд нь ажлаа сайн хийгээрэй, дэмждэг гэх мэт ганц хоёр л үг.
Тэгээд ингэж бодлоо.

-Хүний блогийг унших нь хүний яриаг сонсохтой утга нэг.
(: Хүдэр, 2006 он :)

Хүн юм яриад байхад сонсож байснаа дуугүй яваад өгөхөөр чинь яригч этгээд гайхна, дахин ярих хүсэлгүй болно биддээ. Гэтэл зарим монгол блогчдийн яриаг 10000 гаруй хүн сонссон хэрнээ хариу дуугарсан нь хуруу дарам цөөхөн. Сонссон бол яригчийг хүндлээд ганц үг ч гэсэн хэлж байцгаая. Бүгд завгүй байдаг байх л даа, гэхдээ ганц үг байхад л болоо. "Уншлаа", "сайн", "муу", "ок", "хэхэ" эсвэл зүгээр л "хэ цсс". Би өөртөө өнөөдрөөс ийм хэвшил тогтоолоо. Уншсан бол ядаж нэг үг үлдээе гэж.

2006/12/01

Dance, dance more! Life is very short!

Үэээү! энэ 7 хоног ажил ихтэй, өдөр болгон 11-ээс хойш харьж байна шүү. "Ядарч"... Юуу?! Залуу хүн ийм юм хэлж болохгүй. (Хишгээгийн "Завгүй" дээр хориотой үг нэгээр нэмэгдлээ гэж)

Японы сэтгүүлч илүү цагийн ажлийн тухай:
"Япон бол дэлхийд No.1 илүү цагаар ажилладаг орон. Хийх ажилгүй байсан ч дарга хариагүй л бол ямар нэгэн зүйл хийсэн болж харагдаад сууж л байх хэрэгтэй. Сүүлийн үеийн судалгаагаар япон эрчүүдийн гэртээ харьдаг дундаж цаг 20:47 гэж гарсан байна. Гэтэл европийн орнуудад залуус 18 цаг гэхэд гэртээ харьж хувцсаа солиод буцаад гарна. Гадуур хөгжиж цэнгэж, эсрэг хүйсийнхээ хүмүүстэй уулздаг. Харин японд оройхон цахилгаан тэргэн дотор хорин хэдхэн настай мөртлөө ядарсандаа зогсоогоороо зүүрмэглэх япон залуусыг харж болно. Тэд хариад юун секс хийх манатай, өглөө эрт ажилтай учраас шууд л унтаад өгнө. Ийм байж болохгүй. Долоо хоногийн ядаж нэг өдрийг илүү цагаар ажиллахыг хориглох шийдвэр, тогтоол засгийн газраас гаргавал таарна. Тэгвэл даргадаа -Уучлаарай. уул нь үлдэж юм хиймээр л байна. Даан ч өнөөдөр илүү цагаар ажиллах хуулиар хориотой. Дараад нь компани маань эвгүй байдалд орвол бүгд хэцүүдэх учраас! гэж хэлээд гарч одно. Энэ маягаар япон залуучууд эртхэн харьдаг болвол сүүлийн үед яригдаад байгаа Шоошика (хүүхдийн цөөрөлт) асуудал энтэр аяндаа шийдэгдэнэ." гэж бичжээ.

Бас Амэрхд ажилладаг нэг ах ингэж ярив. "Манай тэнд 17:30 болов уу, үгүй юу бүгд пирр гээл гараад явцгаадаг. Үүнийгээ тэд My family is number one гэж тайлбарладаг гэж байгаа. Дарга нь ажилтнаа 2-уулаа үлдсэн ажлаа орой хийчихье гэх юм бол Power hazard гээд шүүхдээд гүйж ч мэднэ." Сайхан юмаа гэж бодов.

Өнөөдөр 6 гээд гарнаа. 2 өдөр нухсан юмныхаа учрийг олцон (ердөө ганцхан мөр юм бичээд л болчих юмаа). Тэрийгээ даргадаа хэлсэн чинь их сэтгэл хангалуун байх шиг байна. Ер нь эрт гарахад, гадаадын болоод дотоодын нөхцөлүүд бүрдчихсэн байна. Шоуднаа!

2006/11/27

Японы хошин шог

Японы хошин шог:
Богинохон - Нэг үзүүлбэр ердөө 3,4-хөн минут. Зай завсаргүй дуржигнуулаад, ямар амьтанд хөөгдөж байгаа биш дээ. Их ч зовж бэлддэг байх даа.
Тэхэд чинь манай нэг шог бол: Хий үзэгдэлтэй байшингаа олон дахин хулхидан зарж баяжаад, хундага тулгаж байгаа хүмүүсийн тухай 20,30 минут маш сайхан ойлгомжтой, тайван үзүүлнэ.

Японы хошин шог:
Хөнгөхөн - Сэдэв нь их хөнгөн, үлдэцгүй. Яг юу хэлэх гээд байгаа нь хамаагүй, зүгээр л инээ! гэж байгаа юм шиг хийсвэр, хоосон юм хийнэ.
Тэхэд чинь манай нэг шог бол: Хөдөөний гэнэн бүсгүйгээр тоглож хаячихаад нөгөөх нь насаараа хүлээж, шаналан зовсон тухай хүнд нэгийг бодогдуулахаар гүн гүнзгий утгатай, сургамж...

Японы хошин шог:
Чөлөөтэй биш - Сайхан марзаганахгүй. Нийгэм, хүмүүсийг шоглохдоо их болгоомжилсон өнгө аястай, боловсон үг яриа хэрэглэнэ.
Тэхэд чинь манай нэг шог бол: Зурагчин залуу айлд орж ирчихээд эмэгтэйчүүдтэй нь унтах гээд л дайрна шүү дээ. Сайн сэтгэж байгаан шүү. Хахаха

             … … … 

2006/11/24

Хөрвүүл

Англи үсгээр илүү хурдан шивдэг бол.
Компъютер дээр чинь кирилл үсгээр шивж болохгүй байвал.
Энэ хэрэг болно!








※ Жоохон асуудалтай нөхдүүд :
В = W
Ө = Q
Ү = V
Х = H(X)
Ц = C(TS)
Ь = '
Ы = Y
Ъ = X
Щ = SSH

2006/11/21

Охид хөвгүүд

Эмэгтэй хүүхэд нь аавын тухай, эрэгтэй хүүхэд нь болохоор ээжийн тухай илүү ярьж бичиж, дуулж шүлэглэдэг юм шиг санагдахгүй бас биш.

Эмэгтэй хүүхдийн хувьд хамгийн мундаг, хүчтэй, ухаантай бас эрхлүүлдэг, хамгаалдаг, ээжээс хамгаалдаг, хүссэн тоглоом авч өгдөг, ер нь бол сүпэрмэн бол аав нь. Тийм ч учраас тэд том болоод эрчүүдийг аавтайгаа харьцуулж орхидог. Аавын тухай шүлэглэдэг.

Хүү нь болохоор ээжийнхээ өрөвчхөн, зөөлхөн, сайхан сэтгэл, шударга зан бас амархан уйлдаг, амттай хоол хийдгийг нь илүү мэдэрдэг (уярч дуулна).
Охидууд харин үүнийг сайн мэдэрдэггүй, яагаад гэвэл тэд өөрсдөө өрөвчхөн, зөөлхөн, сайхан сэтгэлтэй, шударга бас амархан уйлдаг, амттай хоол хийдэг учраас (амааи).

Хөвгүүд бол эцгийгээ хараад бүх талаараа түүнээс илүү эр хүн болох л хэрэгтэй.

2006/11/17

Шугуй

Арван хоёр жилийн амьтад явж байтал урд нь нэгэн их ширэнгэн ой, шугуй тулгаран иржээ. Энэ шугуйн нэр нь "Амьдрал". Зүг чиг зам байхгүй, маш шигүү, араатан амьтад хөлхөлдсөн, аюул бартаа ихтэй, харанхуй энэ шугуйг туулж гарах хэрэгтэй болов.

Тэгээд бүгд шугуйд орлоо.

Хулгана, туулай, могой, тахиа дөрөв сонор сэрэмжтэй бас жижигхэн учраас араатан амьтдаас нуугдан бага багаар урагшлах боловч нарны гэрэл ч муухан нэвтрэх харанхуй, битүү шигсэн өвсөн дунд зүг чигээ олох гэж төөрч, зүдэрцгээх аж .

Бар, луу, нохой, гахай нар бие томтойн дээр догшин түргэн зантай болохоороо урагш огцом зүтгэнэ, мод мөчирт орооцолдон биеэ урна. Тэрэндээ уурсан бухимдаж улам зүтгэх боловч тусыг эс олж нэрмээс болно, уур нь биеийг нь зовоогоостой.

Үхэр, морь, хонь гурав өвс ногоо идэнгээ тайван явах бөгөөд бартаа багатай замыг олон арга эвээр урагшилна. Гэвч араатны гэнэтийн довтолгоонд өртөж золгүйгээр амьтны хоол болох ч тохиолдол гарна.

Тэгтэл мань бич нэг гараараа мөчрөөс мөчир дамжин дүүлэнгээ нөгөө гараараа гадил жимс шүүрэн авч идэж ч байх шиг. Их хөгжилтэй явах бөгөөд хааяа модны орой дээр наранд биеэ ээн унтана. Зовж зүдэрсэнгүй.

Иймэрхүү маягаар дор бүрнээ ширэнгийг туулна.

Тэгсэн чинь бич японд ирж, урьд хожид дуулаагүй нэг зүйр цэцэн үг тархи руу нь шаажээ. 猿も木から落ちる。"Сармагчин ч гэсэн модноос унадаг" гэж.


2006/11/15

Мола Насредин

Мола нэгэн удаа илжгэн дээрээ хүүгээ сундлаад зах гарахаар явжээ.
Гэтэл замд зөрсөн хэсэг хүмүүс "хоёулаа сундалчихаж, хөөрхий илжиг" гэж байна гэнэ.
Мола "нээрээ тийм дээ" ухааны юм бодон, илжигнээсээ буугаад алхаж байтал дахин хэсэг нөхдүүд тааралдав.
Тэд хоорондоо "хөгшин эцэг нь ядарч байгаа даа" гэлцэх нь сонсогдов.
Тэхээр нь өөрөө илжигэндээ мордоод хүүгээ алхууллаа.
Цааш жоол явж байтал бас нэг бүлэг зөрөв.
"Жоохон хүүхдийг хол замд алхуулаад, хатуу сэтгэлтэй эр" гэж байна гэнэ шүү.
Мола аргаа барахдаа илжгээ хөтлөөд хүүтэйгээ хоёулаа алхав.
Тэгтэл дараагийн нөхдүүд "илжиг хөтөлчихөөд алхацгааж байдаг мангар юмуу хайшаан" гэдэг байгаа.
Мола бяцхан уур нь хүрч "энэ олны хэл ам уу!?" гээд илжгээ үүрээд цааш явжээ.

2006/11/14

Талбай

Талбай дээр ийм ч цуглаан, тийм ч өлсөглөн болж байна гэж өдөр болгон л сонсогдох болж. Яавал тэднийг тарааж орон гэрт нь хариулах вэ? Бодлоо. Даан ч тэр улсууд юу хүсээд байгаа болон улс төрийн нарийн ширийнийг мэдэхгүйн харгайгаар хариуг эс олох. Тэгжээ байтал ахиад л урьдны нэгэн явдал санаанд ордог юм байна.

...

“Халтар царайт” эхлэнгүүт дугуйгаа унаад гардаг байлаа. Хотын гудамж ямар ч хүнгүй, машин зам чөлөөтэй. Торлэбуснууд хүртэл энд тэнд эвэрээ сойгоод зогсчихсон харагдана. Зорчигч байхгүйм чинь яах вэ дээ, нэг газар ороод киногоо үзэж суугаа биз. Нар юу юугүй шингэх гээд, хот нөгөө гайхалтай улбар шар туяатай болчихсон зуны оройнууд.

Хоёр найзтайгаа уулзах газар бол зураг дээр санжмийдэрдэх нь холгүй болжийж тогтоосон “дундын цэг”, Сүхбаатарын талбай юм. Энд ч мөн адил хүнгүй. Ердийн үед хэдэн араваараа байдаг зурагчид тэрчээ 3,4-үүлхнээ хоорондоо буу халсан шиг зогсоно.
Бид гурав уулзаад дэмий л тэр хавиар доншуучилж, янз бүрийн үзүүлбэр хийж сурна гэж онхолдоно, дугуйгаа эвдэлнэ, өөрсдөө шалбарана бас галцрана.

Нэг өдөр саарал ордны хажуугаар явж байгаад хартал зүүн урд талын аркны харуул нь байхгүй байна. Тойроод хартал эсрэг талын аркных ч алга. Нөгөө гурван өндөрлөгийн лимузингээрээ орж гардаг арк шүү дээ. Жоохон холоос хурдаа авч байгаад арк руу тавиад орчихлоо. Их гоё гантиган шалан дээгүүр салхи татуулан, хэсэгхэн хугацаанд сонин сэрэл мэдрэмж төрөөд нөгөө талаар нь гараад ирлээ.

Ай хөөрхий сайхан байжээ. Дахиж тэрүүгээр давхиж үзэхийн тулд Ерөнхийлөгч болсон ч яахав.

...

Гээд бодож байтал, нээрээ “Халтар царайт”-ын үргэлжлэлийг захиалж хийлгээд үндсээр цацвал энэ талбай дээрх улсууд харьдаг болов уу?

2006/11/10

Try It!

Нэг сайт оллоо. Дурын текстийг Англи, Япон хэлээр маш цэвэрхэн уншиж байна. Саваагүйтэж янз янзын юм хэлүүлж үзлээ. Япон хүүхэн нь гоё хоолойтой, "お疲れ様です。フデルさん。私と、ちょっと遊ばない?" (Хүдэр сан, надтай жоохон тоглох уу?) гэж хэлүүлсэн чинь үнэн кайфтай. Хэхэ.

Алгоритм нь маш боловсронгуй учраас хүнээс ялгаагүй ярьж байна гэж зохиогч нар нь онгирсон байна. Текстэн дундаа түлхүүр үг (tag) оруулсанаар ярианы чанга сул, өргөлт, зогсолт зэргийг тохируулж болно. Эрэгтэй хүний хоолой ч бий гэсэн.

Try it!

http://voice.pentax.co.jp/pentaxtts/ttsdemoplay.asp

2006/11/08

Хариу

Багш биднийг 4-5 хүнтэй 4 баг болгож байгаад "Залуу бүсгүй ба далайчин"-гийн асуудлыг тавьсан юм. Баг тус бүрээс нэг л хувилбар гарах ёстой учраас маргалдацгааж, баг дотроо санал хураалт явуулж барьж бөөн юм болсны эцэст багууд илтгэв.

Хүн бүрийн санал өөр өөр, баг бүрийн санал өөр өөр. Зарим нь хайртынхаа төлөө гэсэн бүсгүйн сэтгэлийг үнэлэн, "хүний сэтгэлийг ойлгодоггүй сүйт залуу тэнэг” гэж байхад “хайр сэтгэлээ сэвтүүлсэн, хөнгөн явдалт бүсгүй” гэх нэгэн ч байлаа.

Бизнесийн ертөнцөөр төлөөлүүлсэн нэг тайлбарт далайчин 1-д, нэлээд доохнуур бүсгүй бичигдсэн байна. Яагаад гэвэл далайчин 100%-ийн урьдчилгаа авч эрсдэлгүй наймаа хийсэн байхад бүсгүй маш эрсдэлтэй бизнес хийж дампуурсан байна.

Мэтчилэн сонирхолтой хувилбарууд хэлцэгдсэний дараа багш ХАРИУг хэллээ:
“Энэ асуудалд ямар нэгэн хариу байхгүй ээ. Гэхдээ ийнхүү маргалдсанаар хэд хэдэн чухал зүйлийг ойлгож авахыг хүссэн юм. Аливаа асуудалд туйлын дүгнэлт гэж байхгүй. Баг доторх санал зөрөлдөөн сүүлдээ хэний тал руу яагаад хэлбийв, тэр этгээд яаж ярив. Багуудын илтгэл ч мөн адил, аль багийн дүгнэлт яагаад үнэмшилтэй байсан зэргийг эргэцүүлцгээ” гэсэн юм.

Өөрсдийн хувилбарийг бичсэн daad, тогоруу, хишгээ, а.ганбаатар, Altaa нарт баярласнаа хэлээд хэрэв таныг дүгнэсэн (сонжоо) ямар нэгэн сонирхолтой тайлбар хүлээж байсан бол хүлцэл өчье.

でも ингээд дуусгах биш та бүхний хувилбарын тайлбарыг сонсвол их сонирхолтой байхсан. Жишээ нь: бүгд далайчныг 5-д бичсэн байхад daad яагаад 3-д бичив? Тогоруу өвгөнийг юунд тоов? Хишгээ, а.ганбаатар нарт бүсгүйн юу нь таалагдав? Гээд бүгдийг оньсого хэвээр үлдээлгүй, тайлбар бичиж⇒бие биедээ няцаалт өгөх зэргээр сонирхолтой болох ч юм билүү. Тэ?

Миний хувилбар:
1. Бүсгүй
2. Сүйт залуугийн найз
3. Өвгөн
5. Сүйт залуу, Далайчин

Тайлбар:
・ Би өөрөө сэнпайгийн хэлдгээр бөөрөнхий, яг өвгөн шиг хүн учраас өвгөнийг таалсанчгүй, үзэн ядсанчгүй 3-т бичлээ.
・ Бүсгүй бол эргэцүүлж байна, асууж байна, шаналж байна, шийдэж чадаж байна, хүний төлөө золиос хийж чадаж байна, зоригтой байна. Сүүлд нь үнэнээ сайхан хэлж байна.
“Үнэн үү? Үнээн”. Уааау1. Би үнэлэв.
・ Тэр сүүлд ирдэг найз бол их учир битүүлэг этгээд. Сайн хүн гэж итгэхээс өөр арга алга.
・ Сүйт залуу, далайчин хоёр бол хар амиа боджээ. Найзлуулаад ижил байр эзлүүлчихлээ.

1 "Уааау"-ыг Тогоруугаас авлаа. Жоохон өөрчлөөд.

2006/11/07

Бодьсадва

“Өөрийн биеийг умартан, бусдын сайн сайхны төлөө бүхнээ зориулсан хүнийг Бодьсадва гэнэ” гэж бурханы сургаалийн тухай нэг номонд байсан санагдана. Тэр номон дээр бас 80-аад оны сүүлч, ЗХУ-дахь өөрчлөн байгуулалтын үед Буддын нэг том багш шавьдаа Горбачевийг “амьд бодьсадва”-тай зүйрлэн ярьсан тухай бичсэн байсан. Горбачев ах мөнгө рубль, эрх мэдэл, нэг тиймэрхүү юмны төлөө биш үнэнгээсээ хүмсүүдийнхээ төлөө ярьж, хийж байсныг билгийн нүдээрээ харсан биз, бодвол.

Тэгвэл “Алд бие минь алжаавал алжаа...", "миний монголын үр сад хэнээс ч илүү тансаг сайхан амьдрах болно" гэж хэлээд, түүнийхээ төлөө нэгэн нас биеэ зориулсан Чингис хаан маань бас "бодьсадва" байсан байна шүү дээ. Тийм ээ?

Монголд бодьсадва... биш ээ бодьсадванууд л хэрэгтэй юм байна. Монголын бодьсадва нар маш олон болтугай! Ум мани бадмэ хум!

※Бага байхад зурагтаар гарах Горбачевийн зулай нь глобус дээрх энэтхэгийн хойг шиг харагддаг байж билээ. Ямар нэгэн холбоо байгаан болуу!? ;)

2006/11/03

Залуу бүсгүй ба далайчин

Хөлөг онгоц хад мөргөн живэв. Тэр хөлөг онгоцонд сууж явсан хүмүүсээс таван азтай нь нөөц завинд суун амьд үлдэж чаджээ. Нэг завинд далайчин эр, залуу бүсгүй болон нэг настай хүн гурав. Хоёр дахь завинд залуу бүсгүйн сүйт залуу, түүний найз хоёр суужээ. Тэнгэр муудаж, давалгаанд цохиулсаар хоёр завь хоорондоо тасран, төөрч орхив.

Залуу бүсгүйн суусан завь хөвөн хөвсөөр нэгэн аралд хүрчээ. Сүйт хархүүгээ алдсан бүсгүй, амьд эсэхийг нь мэдэхээр нөгөө завийг хайсан боловч ямар ч сураг ажиг байдаггүй. Дараачийн өдөр тэнгэр сайжирсан ч мөн л сүйт залуу олдсонгүй.

Бүсгүй бууж өгөлгүй хайсаар, далайн тэртээд нэгэн арлын бүүр түүрхэн бараа байхыг олж харжээ. Эр нөхөр нь болох ёстой, сүйт залуугаа олох ганц хүслээр далайчнаас гуйв. "Завиа засаад, тэр аралд хүргэж өгөөч" гэж. Далайчин зөвшөөрсөн боловч нэг нөхцөл тавьжээ. Тэр нь бүсгүйтэй нэгэн үдшийг цугтаа өнгөрүүлэх явдал байлаа.

Гайхаж цөхөрсөн бүсгүй хөгшнөөс "яавал дээр вэ, ямар нэгэн арга хэлж өгөөч" гэж асуутал "Чиний хувьд юу хийвэл зөв, юу нь буруу болохыг би хэлж мэдэхгүй. Өөрийнхөө зүрх сэтгэлээс асуу!" гэв. Бүсгүй эргэлзэн, шаналсны эцэст далайчны үгийг дагажээ.

Өглөө нь далайчин завиа засан бүсгүйг нөгөө аралд хүргэж өгөв. Сүйт залуугийнхаа барааг харсан бүсгүй эрэгт хүрэв үү, үгүй юу завьнаас үсрэн бууж гүйсээр тэврэн авлаа. Сүйт залуугийнхаа цээжийг налан зогсохдоо урьд шөнийн явдалыг ярих уу, болих уу? гэж бодсоны эцэст бүгдийг ярьжээ. Үүнийг сонссон сүйт залуу уурлан "дахин царайг чинь хармааргүй байна" гээд гүйн одов. Эрэг дээр бүсгүй ганцаараа уйлсаар үлдлээ.

Бүсгүйг харсан сүйт залуугийн найз нь түүн дээр дөхөж ирээд, мөрөөр нь тэврэнгээ "Та хоёрийн муудалцсаныг чинь би сайн ойлгож байна. Сүйт залууд чинь сайтар ярьж ойлгуулна. Тэр болтол хэсэг хугацаанд би чиний дэргэд байж харж халамжилъя" гэжээ.

※Энд гарч байгаа таван хүнийг 1-ээс 5 хүртэл дугаарлана уу.
Танд хамгийн зөв (таалагдсан) гэж бодсон хүнийг 1, хамгийн муухай гэж бодсон хүнийг 5 гэсэн дарааллаар.

... Залуу бүсгүй
... Сүйт залуу
... Далайчин
... Хөгшин хүн
... Сүйт залуугийн найз

(Хариуг дараагийн дугаараас)

2006/11/02

Сугалаа

Сугалааны ТҮЦ нүдэнд туслаа. 300 сая иен хожно гэсэн бичиг байна. Ингэж ажил мажил хийж явахаар үүнийг хождог ч юм билүү гэж бодогдов.

Амэрх-д нэг эр сугалаагаар хэдэн сая доллар хожсон чинь гэр бүл нь ажил хичээлээ хаяад, зугаа цэнгэлд автаж, азгүй явдлууд дараалсаар өмнөхөөсөө ядуураад эцэст нь амиа хорлоод дуусжээ л гэнэ. Бас нэг дээд сургуулийн багшийг жанжны талбай дээр явж байхад нь телевизийнхэн барьж аваад "та яг одоо төдөн сая төгрөг хожвол хамгийн түрүүнд юу хийх вэ?" гэтэл багш "юу ч гэсэн хэдэн хувцас авна даа" гэж хэлээд оюутнууддаа онигоонд орсон л гэнэ.


Сугалаагаар гэнэт их мөнгө хожвол яахав, ийхэв гэж бодож үзээгүй хүн бараг байхгүй биз. Би ч бас бодож үзлээ. 3-р ангийн хүүхдээс асуувал адилхан юм хэлэх байхаа. Уралдааны машин, том байшин худалдаж авснаа гэрийнхнийгээ өвөл дулаан оронд амьдруулаад л. Мөнгөө дуусгачихгүйн тулд компани байгуулсан чинь нөгөө мөнгө чинь улам их болоо л. Хахаха.

Урьд сонссон үг санаанд оров. "Сугалаа сугалаад хэзээ ч их мөнга хожихгүй. Харин сугалахгүй бол бүр хэзээ ч хожихгүй."

------------------------------------------------------------------------------------------------------

За, маргааш амралтын өдөр юм чинь инээцгээе. 東京ダイナマイトです。
Яриаг нь ойлгохгүй байсан ч хамаагүй. Exercise-ийн хэсгийг л үзэхэд болно.
Хошин шог гэж энэ дээ.




2006/11/01

Дарга

Японд дөнгөж ирээд удаагүй айл нүүлгэдэг ажилд ордийн байна. Хэл мэдэхгүй ээ, нэг япон нөхөртэй машинаар баахан юм ачаад л, буулгаад л. "Гэдэс чинь өлсөж байна уу?" гэдгээ хар яриагаар хэлэхийг нь ойлгохгүй өлсөөд л яваад байх жишээтэй. Яаж ийж байгаад ажилдаа жоохон даслаа. Гэтэл тэндхийн япон ажилчид ихэнх нь хүнд талдаа. Яриа нь бол нуль хараал. Зодолдоно. "Тэр жолооч шоронгоос саяхан гарч ирсэн" гэх зэргийн үг ч чих дэлсэх. Нэг өглөө машинаа хүлээгээд конторт сууж байтал жижигхэн халзан өвгөн ороод ирлээ. Захирал гэнэ. Мэндэлтэл өөдөөс зүгээр л цатгалан бар шиг зөөлөн архирдаг байна шүү. Хожим сонсохнээ якуза гэсэн.

Дараа нь арай цалин сайтай юм гээд нэг их урт цагаар ажилдаг газар оров. Тэндхийн хүмүүс нь тэс өөр, хоорондоо эелдэг харьцана, инээж ханиана. Ажлын орчин тийм байхад цаг хурдан өнгөрнө, ядарснаа ч мэдэхгүй, амар. Дарга нь гэж их сайхан тайван хүн, хааяа ирэхээрээ дор бүрнээ ажлаа хийж байгаа бидэн дээр ирээд яаж байна, ийж байна гэж асуугаад л явна. Тэнд нэлээд удаан ажилласан.

Ажил сургууль холдоод байхаар нь ойрхон газар ажилд орлоо. Энэ удаад адилхан үйлдвэр боловч яг л галзуугийн эмнэлэг гэсэн үг. Бүгд нервтэцгээгээд, яджаахад эмээ өвөө нар их юм аа, чааваас. Бүгд орилолдож, гашгиралдаад үнэн аймаар. Нэг өвгөн бол бүр онцгой нервтэй, ууртай, гашгичаа. Аан? Харин тийн, тэр өвгөн үйлдвэрийн дарга нь байсиймдаа.

Чиний удирдсан байгууллага ямаршуу уур амьсгалтай байх бол? んんん бодох л зүйл.

2006/10/31

Өнөө өглөө

Өглөө цагтаа гэрээсээ гарлаа. Жагсаалаараа сургуульдаа явдаг хүүхдүүд нөгөө замаараа явж байна. Хажуугийн байрнаас гарч явдаг өвгөн хувцас нь ч өөрчлөгдөөгүй алхаж яваа харагдана. Машинууд хүртэл зам тээврийн дүрмийн дагуу. Бүх юм эмх цэгцтэй, цэвэрхэн, яг л өчигдрийн, уржигдрын, урьдны хэвээрээ. Хүмүүс рүү харлаа. Зарим нь харц мөргөлдөнгүүт шууд бултуулна. Эсвэл анзаараагүй байдал гаргана. Тэгсэн чинь нэг кино санаанд ордог байгаа. Jim Carrey-ийн Truman Show. Хэхэ. Өөрийгөө Truman гэж бодоод буудлын тавцан дээр зогсож байснаа гэнэт цүнхээ дээш нь шидээд, муухай орилоод дөрвөн мөчөө сарвагануулаад, үсэрч цовхчлоо. Хэн ч анзаарсан шинжгүй. Тал тал тийшээ огцом эргэн харвал түрүүчийнх шиг, “өөрийг нь ажиглаж байгаагаа мэдэгдэж болохгүй шүү” гэсэн даалгавар авсан мэт бушуухан өөр тийш харах юм уу, огт юу ч болоогүй царай гаргана. Тэгэхээр нь би бүр тэрий хадаад унаад өглөө. Хэсэг нүдээ аниад хэвттэл, удалгүй зогсоолын ажилтнууд бас дамнуурга барьсан 2 эмч болтой нөхдүүд миний дэргэд ирлээ. 2 эмч барилгачдын өмсдөг шиг дуулга өмсжээ. Би ч шурдхийн босоод халтар болоогүй ч гэсэн хувцасаа гүвэнгээ, “大丈夫、大丈夫” гэж хэлчихээд цахилгаан тэргэнд үсрэн суулаа. Киноны төгсгөлийн хэсэг санаанд орлоо. Truman завинд суугаад, эрх чөлөөтэй газар луу зугтдаг даа. Би ч гэсэн хаачихаа бодлоо. Монгол уу? Америк уу? Эсвэл хаа нэгтээх ширэнгэн ой юу?
Нэг мэдсэн ажил дээрээ ирцэн байна. Би хаашаа ч зугтаахгүй юм шиг байнөө. Яагаад гэвэл нэгдүгээрт Японд(эмх цэгцтэй, цэвэрхэн, дэг журамтай) дасчихжээ. Хоёрт гэвэл би Truman биш, намайг хэн ч ажиглаагүй. Хэхэ.
Хөөе балай! ажлаа хий!
んんん За!

2006/10/30

Тэр нэгэн хавар

Юу ч хамаагүй бичээд байнаа. Нэгэнт өдөр болгон бичнэ гэцийм чинь. Монгол гаран дээр хурдан бичиж сурнаし. Хэдэн өдөр үргэлжлүүлж чадахаа ч бас үзье байз.

Дунд ангид болсон нэгэн явдал санаанд орчлоо. Нэг өдөр Төгөлдөр багш (уул нь одон орны багш биш) “6 сарын 20-нд хоёр од зөрөх үзэгдэл дэлхийгээс тод харагдана. Надад дуран бий, хэдүүлээ цуг харах уу?” гэж бидний гурван нөхдийг уруу татдаг юм байна. Гэхдээ дурангийн цамхаг олон жил ашиглаагүй болохоор хог новшоор дүүрэн, цэвэрлэх хэрэгтэй гэв. Бид ч уухайн тас зөвшөөрч, түлхүүрийг нь аваад орж үзлээ. Ээ бурчкан минь, дүүрэн эвдэрхий сандал ширээ, тоос шороо, хамгийн айхтар нь шал тэр чигтээ 30 см зузаан шувууны сангас. Дээврийн хаалт нь эвдэрч, гүйцэд хаагдахаа больсон учраас шувуу үүрлэсэн байж.


Ёшш! Дайрчихлаа. Ангийнхаа заримыг найрч барьж туслуулаад бүтэн өдөржингөө цэвэрлэв. Хэдэн шуудай сангас гаргаж хаясан бөө мэд. Нөгөө эвдэрсэн дээврийг найз маань “амиа золиослон”, тэр өндөрт гадна талд нь гарч янзалснаар, хаалтыг нээж хаах болон дээврийг бүхэлд нь эргүүлдэг гар ажиллагаатай 2 дамар засагдлаа. Хамгийн сүүлд туслагч багийнхан ч харьчихсан, харуй бүрий болсон хойно гурвуулаа дөнгөж савандаж угаагаад хатаж байгаа дурангийн өрөөнд оймстойгоо, жижигэн магнитфоноо барьсаар орлоо. Тамхи ч татдаггүй жоохон хүүхдүүд байж. Гурвуулаа “Байлдагч Хүдэр хөлгийг баруун тийш 90 градус эргүүлээд! Гүйцэтгэе” мэтээр командлахад дамраас унжих гинжнээс татаж дээврийг эргүүлэн, шөнийн Улаанбаатарын хараачлах зэргээр наадсаар, сүүлдээ ядарсандаа зүгээр л шөнийн тэнгэрийг харан хэвтэж элдвийг ярилцсаар нойрсоцгоолоо.. Од зөрөх өдөр болтол бас хэдэн өдөр бий.

Тэрнээс хойш хичээлийн завсарлагаагаар ч тэр, цонхолсон ч тэр нөгөөхлүүгээ гүйдэг боллоо. Нэг зовлонтой нь өөр ангиар дамжиж ордог нь. Орж гарахад тэр ангийн багш нь шилнийхээ дээгүүр ажигласхийгээд л сууж байна. Ороод сүртэй хийх юм байхгүй, дуран ч хараахан зоогоогүй. Тэхдээ л нэг л гоё. Хааяа коридорт Төгөлдөр багштай тааралдаад дуранг байрлуулахад бэлэн болсныг илтгэхэд “Тэгнээ, тэгжаагаад” гэх.

Гэтэл нэг сайхан нартай өдөр нөгөө дамждаг ангийн нүдний шилтэй багш, зүгээр л “Үл бүтэх нөхдүүд нэг л сэжигтэй. Яав ч нэг эсэргүү зүйл хийж байгаа" гэдэг цэвэр хардлага сэрдлэг бүхий шалтгаанаар түлхүүрийг хураана гэнээ. Шарандаа ч тэр үү, сургуулийн охидуудын харцанд өрттөг, тэрүүхэн тэндээ бардамдаа ч тэр үү, өөр ангийнхны дэргэд “Од зөрөхийг харахжаагаан” гэж яг хэлж харагдаач. Яаж ч чадалгүй өгчихлөө. Гурвуулаа Төгөлдөр багшид хэлж үзлээ. Нэг л хөдөлдөггүй ээ. Одоо бодохнээ “хаврын шалгалт ойртчихоод байхад, хүүхдүүдийг хичээл хийлгэсэнгүй” гэсэн хэрэгт орохвий гэж бодсон ч юм уу дөө. Ямартай ч түлхүүрээ авч чадалгүй байсаар зуны амралт ч боллоо. Од ч зөрдгөөрөө зөрөө л биз. Тэр намартаа өөр сургуульд шилжээд алга болсон дог.
Ийм л юм болсийм даа.

Дараа нь хэдэн жилийн дараа сургуулийнхаа тэрүүгээр явж байгаад хартал дээвэр нь жоохон онгойсон байлаа. Хэсэг харж зогслоо. Гэнэт хэн нэгэн нь хажуугаас “хөөе, юугаа гөлрөөд байгаам бэ, явъя! ”
んんん За!

2006/10/29

Birthday

Төрсөн өдөр 最高。Өглөө харьж явахдаа унтаад буудлаа хэтэрч давхисныг эс тооцвол. Их ч бэлэг авлаа. Нэг бүсгүйгээс сарнай хүртэл авлаа шүү дээ. でも "Энэ цэцэг шиг гоё найз охинтой болоорой, хурдан" гэнээ. んんん За!

※Хишгээд:
Өдөр болгон бичнээ! そこまで言われるとさ。

2006/10/28

Тэцүя

Ажил ч гэж дээ. Хүмүүсийн блогийг уншсаар байгаа л таарлаа. Тогоруу, Инга 2 таалагдлаа. Бүсгүйчүүд ээ гэж...

2006/08/08

Анхны блог

Сайн байцгаана уу? Би Хүдэр байна.
 
Free Counter