2010/01/19

Шөнө дундын хайрын захиа

"Яах гэж тийм мэйл явуулав даа" гэж харамсаж байсан удаа байгаа юу?
Бор дарсны халуунд, эсвэл баярласандаа, уурандаа хэн нэгэн лүү явуулчихаад дараад нь амаа барьдаг (маусаа барьдаг?) тийм мэйлийг "шөнө дундын хайрын захиа" гэдэг юм байна.
Gmail-ын Mail Goggles тохируулгыг хийвэл үүнээс сэргийлж болно гэнэ.
Жишээ нь Баасан ахын төрсөн өдрийн орой 10-аас хойш мэйл явуулах үед зураг дээрх шиг амархан бодлого гарч ирнэ. Хэрэв бодож чадахгүй бол мэйл нисэхгүй. Хэхэ.
 
Free Counter