2008/06/10

Том Ё

Нэрт математикч Эйлер (Leonhard Euler 1707-1783) тооны ухаанд хамгийн их хэмжээний ажил гүйцэтгэсэн гэгддэг. Тэгж хэлэгдэх болсон нууц нь тэрээр хаана ч, хэзээ ч ажлаа хийж чаддаг байжээ. Хоол идэнгээ хагас цагийн дотор математикийн илтгэл бичиж дуусгадаг, нялх хүүхдээ өвдгөн дээрээ тавиад судалгааны ажлаа бичдэг байсан тухай яриа байдаг. Тэр их эрдмийн ажлын хажуугаар 13 хүүхэд хийсэн Эйлер маш завгүй байсан байх даа зайлуул. За тэр ч яахав.
Тооны ухааныг ашиглан хэрхэн үзэл бодлын маргаанд ялсан тухай нь энд өгүүлье.


Оросод амьдарч байх үед нь Екатерина хатан хаанаас нэгэн хүсэлт иржээ. Францын гүн ухаанч Дидро ордонд нь ирчихээд бурхангүй үзлийг номлоод хэцүү байна, үүний учрыг олж өгнө үү гэж. Энэ бол Эйлерийн хувьд тийм ч хэцүү хүсэлт биш байлаа.

Алгебрийн онолоор бурхныг баталж байгаа математикч байна гэсэн сургаар Дидро нэгэн илтгэл дээр очжээ. Тэгтэл Эйлер түүнд хандаж:
"Эрхэм дээдэсээ, (a+bⁿ)/n=x байдагчлан бурхан бол оршин байна. Та хариултаа болгооно уу" гэв. Тоонд муу Дидро хэлэх үггүй болж ордныг орхин явсан гэнэ лээ.

2008/06/06

Зүгээр үү?

・Өөрөө бос
Нутгийн залуутай юм яриад алхаж байтал дугуй унасан 3,4 настай жаахан хүүхэд урдаас ирж яваад онхолдоод уначихлаа. Араас нь аав нь юу ч болоогүй юм шиг алхаж харагдана. Найз маань ухасхийгээд жаалыг босгох гэтэл аав нь "зүгээр, зүгээр. өөрөө босчноо" гэжийнэ.
Цааш явангаа би хэллээ. "энэ ёпонууд хүүхдээ унахаар нь ердөө босгодоггүй, багаас нь өөрөө унасан бол өөрөө л босно гэж ойлгуулдаг байх" гэсэн чинь "хэцс, би лав хүүхдээ уначихаад байхад зүгээр харж байж чадахгүй дэг" гэж эгдүүцэж байна.

・Өөрөө бос 2
Нэг ёпон нөхөр: "Түм түжигнэсэн төвийн нэгэн зогсоол дээр шатаар яаран уруудах бүсгүй хөл алдан унав. Хажуугаар нь өнгөрөх олон эрчүүдээс хэн ч түүнд гар сунган тусалсангүй. Очиж тусалдаг юм билүү гэтэл хөөрхий бүсгүй дээр түрүүлж туслахаар очсон хүн нь нэгэн залуухан бүсгүй байлаа. Эрчүүд яагаад хажууд нь эмэгтэй хүн бүдэрч унаж байхад туслахгүй байна вэ? Энэ нөгөө хүйсийн тэгш эрх үү?" гэж бичиж. Энийг уншаад Монгол залуучууд арай ч бас гар сунгах байх гэж бодлоо.

・Надад хамаагүй
Цахилгаан тэргэн дотор жирийн суудал, тусгай суудал гэж хоёр янзийн суудал байдаг. Тусгай нь өндөр настан, х.б. хүмүүс, жирэмсэн эмэгтэй гэсэн хүмүүс сууна. Харин жирийн суудал бол тэдэнд хамаагүй, жирийн суудалд суусан хүн бол дээрх хүмүүст суудал тавьж өгөх шаардлаггүй гэсэн үг.
Бас зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан цах
илгаан тэрэг гэж бий. Өглөө оройны чихэлдээнтэй үеэр эмэгтэйчүүдийн биед хүрч оролдох явдал гардаг учраас тэр.
Бичигч арван жилд улаан "кароса" автусаар хичээлдээ явдаг байсан үеээ саналаа. Ахмад настай хүн, жирэмсэн эмэгтэй орж ирвэл ааштай кондуктор ажаа "алив суудал тавьж өгөөрэй, чи босооч" гээд л хангинаж гарна. Эргэн тойрны хүмүүс ч гэсэн залуусыг хэлж босгодог байлаа. Хэрвээ эмэгтэй хүний биед хүрч оролдоод байгаа гаж нөхөр байвал Монгол залуучууд газар дээр нь дэ
лсээд өгнө дөө гэж бодов.
Бас
тэр үед "арын суудал дээр зогсоод байгаа залуу буугаарай" гэтэл Оргилболд ах хээвнэг сууж байдаг байлаа... гэж бүлт үсэрсэн учраас дуусгая.


Хэн ч чамд туслахгүй, чи ч туслах шаардлагагүй...
аа эсвэл

Чи хэн нэгэнд туслана, хэн нэгэн нь чамд туслана...
 
Free Counter