2006/12/28

Tutorial

トゴルー! お笑いに興味を持ってくれたか?ありがとう。
チュートリアルは今年のM1をとった。見た?
決勝戦に残った3組:キリン、フットボールアワー、チュートリアル。個人的に、女性に人気あるからキリンがいけるかと予想した。フットボールアワーの岩尾がキモかわいくて、好きだから応援したけど、結局お客さんの反応も圧倒的だったし、やっぱ新しいね、チュートリアルは。Яджаахадボケがカッコいい。
他にM1の気になるところは、賞金!1000万円だぜ!1000万くれるなら、ワシも面白いことやれんのじゃ!なんちゃって。
ま、とにかく面白かった。あんなプレッシャーの中であれだけやれるとは、おっしゃった通り、「才能」。

お笑い!万歳!

笑いブームが来年も、やっ、ずっと続きますように!


2006/12/25

Хагас сайн өдөр биш хагас сайн өдөр

Хагас сайны үүрээр эхний автобус хүлээгээд зогсож байлаа. Гадаа жоохон жихүүн учраас автобусыг хурдан ирээсэй гээд саравчилсан байдалтай. Буудлын самбар дээрх цагийн хуваарь дээр бямба гаригийн эхний автобус 5 цаг 56 мин гэж бичжээ. Байн байн цагаа харсаар 5:56 нь болсон боловч, автобус цагтаа ирсэнгүй. Нэг их юм бодсонгүй хэсэг зогсож байгаад цагаа хартал 6:00 боллоо. Яагаад хоцров? Зам хов хоосон болохоор хоцрох шалтгаан бодоод олсонгүй. Дугаарлан зогсох хүмүүсийг ажиглавал, хэд хэдэн удаа самбар дахь хуваарийг нягтлан харах өвгөнөөс бусад нь гайхсан бухимдсан шинж алга. Энэ маягаар минутууд өнгөрсөөр 6:09 боллоо.

Японы автобус унаа, цахилгаан тэрэг энтэр тодорхой шалтгаангүйгээр ингэж хоцордог байжээ хэмээн туйлийн сонирхолтой санагдаж эхэлсэн үед автобусны бараа харагдлаа.

Сонирхолтой санагдаад даарахаа ч мартсан би автусанд оронгуутаа жолоочоос "5:56-д эхний автус ирнэ гэж бичсэн байна шдээ. яагаад ингэж их хоцров?" гэтэл нөгөө хуваарийг олон дахиж нягтлан харсан өвгөн хажуугаас хошуу хэлээ нэмэрлэж "тийм, яалт ч үгүй Бямба-5:56 гэж байсан, юу болов" гэж асуулаа. Тэгтэл бид хоёр луу ээлжилж сүрхий харснаа жолооч "ням гариг болон амралтын өдрийн хуваарийг харсийм уу?" гэж байна. Жолоочийн итгэлтэй байдал, амралтын өдөр гэдгээ тод хэлж байгаа нь нэг л сэжигтэй санагдаад явчихлаа шүү. Гэтэл өөр нэг эр "баярийн өдөр учраас амралтийн өдрийн хуваариар явна, эхний автус 6:09 гэж бичсэн байна" гэдэг байгаа.

Ээ цусаа! баярын өдөр байсныг нь мэдсэнгүй. Шууд дуугай болоод суудал руу тэмүүллээ.Дөнгөж сая болтол "өнөөдөр хагас сайн учраас автобус 5:56-д ирэх ёстой" гэсэн бодолдоо ямар их итгэлтэй байлаа. Гэтэл одоо хэлэх үггүй болцон хажуугаар өнгөрөх машинийг цонхоор сонирхож харсан худлаа царай гаргаад сууж байдаг. Хэхэ.

Та бодож, хэлж байгаа зүйлдээ 100% итгэлтэй байна уу? Тэгвэл бас л болоогүй байна.

Шалга, шалга, шалга бас дахин шалга. Хүдэр 2006.

Бас дээр үед сонссон нэг үг санаанд оров. Сонсоогүй зүүдэлсэн ч байж магад.
"Итгэ, түүнд итгэ! Гэхдээ шалга!"

2006/12/20

Пионерт элссэн нь

3-р ангид байхад манай анги, зэргэлдээ анги хоёрыг хүүхэлдэйн театрийн нэг зааланд цуглуулж байгаад пионерт элсүүлж байлаа.

Манай ангийн хоёр болохгүй нөхрийг сурлага, хүмүүжил муутай учраас хойтон элсүүлнэ, ирээд хэрэггүй гэсэн байсын. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь хаанаас олсын бүү мэд, нэг нэг бүч олоод ирчихсэн, багшийн нүдийг хариулж урдуур хойгуур гүйж байгаад, ангиараа 100% пионерт элсэж билээ.

Тангаргаа бас мартаагүй байна.

"Хүдэр би, Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, чин эрмэлзлээ нэр төртэй биелүүлэхээ тангаргалж байна."

пионер

2006/12/18

Тэр

Би алт шиг найзуудтай хүн. Тэд энэ блогийг мэдэхгүй учраас нэгнийх нь тухай бичнээ.

Тэр анхнаасаа л надаас илүү чадалтай, илүү толгойтой. Охидууд надаас илүү тэрийг тооно. Хүмүүс надтай уулзахаараа мэндийн зөрөөгүй тэрнийг асууж сураглана. Бараг л тэгж санагдана. Тэр зодолдож чадна, орос хэл мэднэ, охин найрч чадна, тоо физикийн олимпиадад орно. Би тэрийг зодож чадахгүйдээ шаралхана, үгээр иднэ. Шарыг нь малтаж байгаад өчүүлнэ. Шар улам гозойгоод уйлна. Pascal дээр бодлого бодохоороо надаас цөөхөн мөрөнд багтаана (гэхдээ хааяа минийх бүх нөхцөлийг биелүүлж байхад тэрнийх алдана, хэхэ). Машинаар уралдана. 120 гараад миний зүрх үхээд ялагдана. Тэхээр нь охидууд ахиад тийшээ ханарна.
Тэр цөс ихт монгол хөвгүүн учраас хятадуудад нэг тиймэрхүү хандана, хааяа зодно. Тэгсэн саяхан өөр нэг найз руугаа утас цохисон, "цаад балай чинь хятадийн шоронд суужийгаа" гэдэг байгаа. Яасан ийсэн гээд шалгаасан чинь хэдэн цомпьютер энтэр гэж урагшаа яваад тэндээ хужаагийн хамрыг чихиж хаяад "111"-т орсон болтой. Юм юм бодогдлоо. Хужаагийн хамар нь эдгэхгүй байж байгаад үхчихвэл Red corner гэдэг кино шиг цаазаар авах гээд дайраад унавал яанаа гэж хүртэл бодов. Хэд хоногийн дараа үйлтэй ээж нь торгуулийн хэдэн төгрөг бариад очиж авчирсан гэнэ. Утсаар ярилаа.

Би: -Яадаг тэнэг вэ?
Тэр: -Зүгээрээ зүгээр.
Би: -Юу зүгээр гэж, тэгж яваад... дададададада...
Тэр: -Зүгээрээ зүгээр.
Би: -Яг яасийн?
Тэр: -Гудамжинд явж байсан чинь нэг хужаа хүүхнээ дээрэлхээд, алгадаж малгадаад байхаар нь очоод шаацан.
Би: -Хүүхнээ зодно уу, хүүхдээ зодно уу? ямар хамаа байна. Эхийгээ зовоогоод.
Тэр: -Харин тийн ээжийгээ л их зовоолоо. Гэхдээ "эмэгтэй хүнийг хамгаалсан бол зөв" гэж ах хэлсэн.
Би: -Тэр ямар хамаатайн. Чи өөрөө сайн бодохгүй юу.
Тэр: -За за за. Мань тэхдээ хоосонгүй ээ. Тэр дотор өдөржингоо хийх юм байхгүй болохоор тувтан гэдэсний таталт хийгээд, одоо зургаан толгойт янзийн болсон.
Би: -Өө тийм үү, тэгүүл ч бас яахав. Бин... минь, гайхуулах юмаа олов оо.
Тэр: -За за. Мань ажилтай болчлоо. Чамайг аймар санжийна. Уруул дээр нь үнсий.
Би: -Тэнэг бин... За за дараа ярий.

Утсаа таслаад гэрлүүгээ алхлаа. Ахиад л багынх шигээ өөрийгөө түүнтэй харьцуулж бодлоо. Би тийм нөхцөлд яах бол гэж бодлоо. Очиж шааж чадахгүй л дээ. Гэхдээ гутарсангүй. Надад ийм найз байхад яадгийн. Сэтгэл сайхан байна. Орж хоолоо идчээд эртхэн унтахгүй бол маргааш эрт ажилтай. Ирэх зун болтол юу байхав. Та нар дээрээ нижгэр очноо.

Сайхан юм уншлаа

Очиржавын Ганбат "Миний Нутгийн Чулуу"
Заавал уншихийг хүсье.

2006/12/12

Кино үзээд уйлах нь

Солонгос кино ер нь яаж хүнийг уйлуулах вэ гэж хийдэг байхаа. Дээхнэ үед Ард кино театрт Эхийн хүслэн гэдэг кино гарч. Тэр хавийн атаманууд үзээд гарч ирсэн чинь бөөн нус нулимсандаа холилдсон амьтад бие биенийхээ мөрийг түших нь түшээд хангинатал уйлан хайлж байсан гэж :D

Саяхан Sad Movie гэдэг солонгос кино үзлээ. Нөгөө дуунд гардаг Хатсан сэтгэлийн минь нууранд хур бороо оруулж хагарсан хөрсийг нь дэвтээж байгаад тармуураар мааждаг байна шүү. Нүднийхээ булчинг чангалаад гүрийгээд байсан чинь уулын уруу уралддаг хоёр могойны баруун талийнх нь доошоо жирийлгэдэг байгаа. Шор хийтэл буцаалтай нь биш, сахлаа илбэх маягтай хөдөлгөөн хийгээд сэм арчлаа.

Би ингэхэд яагаад уйлахгүй гүрийгээд байгаан болоо? Эр хүний нулимс дотогшоогоо, эр хүн амьдралдаа 2 удаа л уйлах хэрэгтэй ч билүү эрхтэй ч билүү зэрэг үгнүүд. Багачуудийн зодоон хүртэл "түрүүлж уйлсан нь дийлэгдэнэ" гэсэн дүрэмтэй. Эдгээрийг сонсож өссөн болохоороо ингээд гүрийгээд суугаад байгаан болуу.

Гэтэл сэтгүүл дээр "Сүүлийн үед амралтынхаа өдрөөрөө зориуд уйлуулдаг кино үзэж сайтар уйлснаар долоо хоногийн ажлийн дарамт, стресс, ядаргаагаа арилган, reset кнопоо дардаг шинэ зуршил эрчүүдийн дунд дэлгэрээд байна. Энэ тухай сэтгэл зүйч, эмч докторуудаас асуухад үнэхээр сайн нөлөөтэй болохийг баталжээ" гэж бичсэн байна. Жоохон ичмээр ч гэсэн нэг уйлж үздэг ч юм билүү? Нээрээ тархи сэргээд, сэтгэж мэтгээд эхэлж юуны магад.

Та бүхэн ч гэсэн туршаад үзэхэд илүүдэх юун!

2006/12/08

Weekend

За за, Google ч амарчих шиг боллоо. 2 хоног буянаа эдлийдөө. Та бүгд ч гэсэн сайхан амраарай.


2006/12/06

Яаруу бичлэг

Би уул нь их яаруу сандруу золиг байгаа юм. Өөрөө яаруу дээрээ хүмүүсийг яруулна, сандчуулна. Багадаа дүки дакидаад нуугдах юм бол шээс хүрч хавчиганаад, тэсэлгүй хамгийн түрүүнд гүйгээд гараад ирдэг байлаа. Утсаар ярихдаа хүртэл "аан тийм үү, за, за пака чау" гээд юм яриулахгүй тасалчихдаг гэж найзууддаа донгодуулна. Уул нь бол нээх сайхан чанар биш юм шиг байгаан.

Ойрноос нэг яаруу, тэвдүү охинтой хоёулаа ажил хариуцаж хийж эхэллээ. Жоохон асуудал гарангуут яанаа ийнээ болоод л, ийш тийшээ гүйгээд л үнэн дарамттай. Дээрээс нь байн байн гүйж ирээд "яасан? учрийг нь олцон уу?" гэнэ. Арай болоогүй байна гэхлээр, буцаад л гүйнэ. Шал ядаргаатайн, юундаа яарч сандардаг байнаа гэсэн шүү юм бодоод байж байснаа өөрийгөө анзаарлаа. Овоо буйр суурьтай байна гээч нөгөөх чинь. Урьд нь бол өөрөө өөрийгөө анзаарахгүй, энүүншиг амьтний уушгийг сагсайлгаад явж байсан байх даа. Гэж бодсон чинь энэ охин надад хэрэгтэй дохио өгөөд байгааг ойлголоо. "Чи хүмсүүдэд ингэж харагддаг юм шдээ. Яаруу тэвдүү байх ямаршуу байна? Хар!" гэсэн эерэг дохио. Тийм учраас энэ охинд дургүй хүрэх биш талархъя.

Ууртай, шуналтай, атаархуу, тоглоом даадаггүй зэрэг дургүй хүрмээр хүмүүстэй тааралдвал хий дэмий харшлаа хөдөлгөхийн оронд тэднээс эерэг дохио хүлээж авахыг бодоорой. Жишээ нь Хүдэрийн бичлэгүүд тэнэг санагдаад байвал "Энэ нөхөр шиг тэнэг юм ярьж явдаггүй юм шүү" гэсэн дохио хүлээж авч болно. Тэгээд "Хүдэрээ баярлалаа" гэж хэлчихээд яваад өгвөл ах ч гэсэн баярлаад л үлдэх нь байна л даа.

За за нөгөөх чинь бас сандарчихсан бөөр лүү чичээд зүгээр суулгахгүй нь. Дуусгая.

2006/12/05

Хүний яриаг сонсоод...

Хааяа шагайж хардаг нэг жүжигчний блог байдаг байхгүй юу. 2-3 хоногт нэг бичлэг нэмэгдэнэ. Нэг бичлэгт 300-500 комент үлдсэн байх юм. Мэдээж фэн мэнтэй алдартай хүн учраас энэ хэрийн юм болох л байх л даа. Гэхдээ бичлэг ч, коментууд ч богинохоон. Өнөөдөр ийм юм хийлээ, ханиад туслаа, ийм гутал худалдаж авлаа ч юм уу, эсвэл зүгээр л муурныхаа тухай бичнэ. Коментууд нь ажлаа сайн хийгээрэй, дэмждэг гэх мэт ганц хоёр л үг.
Тэгээд ингэж бодлоо.

-Хүний блогийг унших нь хүний яриаг сонсохтой утга нэг.
(: Хүдэр, 2006 он :)

Хүн юм яриад байхад сонсож байснаа дуугүй яваад өгөхөөр чинь яригч этгээд гайхна, дахин ярих хүсэлгүй болно биддээ. Гэтэл зарим монгол блогчдийн яриаг 10000 гаруй хүн сонссон хэрнээ хариу дуугарсан нь хуруу дарам цөөхөн. Сонссон бол яригчийг хүндлээд ганц үг ч гэсэн хэлж байцгаая. Бүгд завгүй байдаг байх л даа, гэхдээ ганц үг байхад л болоо. "Уншлаа", "сайн", "муу", "ок", "хэхэ" эсвэл зүгээр л "хэ цсс". Би өөртөө өнөөдрөөс ийм хэвшил тогтоолоо. Уншсан бол ядаж нэг үг үлдээе гэж.

2006/12/01

Dance, dance more! Life is very short!

Үэээү! энэ 7 хоног ажил ихтэй, өдөр болгон 11-ээс хойш харьж байна шүү. "Ядарч"... Юуу?! Залуу хүн ийм юм хэлж болохгүй. (Хишгээгийн "Завгүй" дээр хориотой үг нэгээр нэмэгдлээ гэж)

Японы сэтгүүлч илүү цагийн ажлийн тухай:
"Япон бол дэлхийд No.1 илүү цагаар ажилладаг орон. Хийх ажилгүй байсан ч дарга хариагүй л бол ямар нэгэн зүйл хийсэн болж харагдаад сууж л байх хэрэгтэй. Сүүлийн үеийн судалгаагаар япон эрчүүдийн гэртээ харьдаг дундаж цаг 20:47 гэж гарсан байна. Гэтэл европийн орнуудад залуус 18 цаг гэхэд гэртээ харьж хувцсаа солиод буцаад гарна. Гадуур хөгжиж цэнгэж, эсрэг хүйсийнхээ хүмүүстэй уулздаг. Харин японд оройхон цахилгаан тэргэн дотор хорин хэдхэн настай мөртлөө ядарсандаа зогсоогоороо зүүрмэглэх япон залуусыг харж болно. Тэд хариад юун секс хийх манатай, өглөө эрт ажилтай учраас шууд л унтаад өгнө. Ийм байж болохгүй. Долоо хоногийн ядаж нэг өдрийг илүү цагаар ажиллахыг хориглох шийдвэр, тогтоол засгийн газраас гаргавал таарна. Тэгвэл даргадаа -Уучлаарай. уул нь үлдэж юм хиймээр л байна. Даан ч өнөөдөр илүү цагаар ажиллах хуулиар хориотой. Дараад нь компани маань эвгүй байдалд орвол бүгд хэцүүдэх учраас! гэж хэлээд гарч одно. Энэ маягаар япон залуучууд эртхэн харьдаг болвол сүүлийн үед яригдаад байгаа Шоошика (хүүхдийн цөөрөлт) асуудал энтэр аяндаа шийдэгдэнэ." гэж бичжээ.

Бас Амэрхд ажилладаг нэг ах ингэж ярив. "Манай тэнд 17:30 болов уу, үгүй юу бүгд пирр гээл гараад явцгаадаг. Үүнийгээ тэд My family is number one гэж тайлбарладаг гэж байгаа. Дарга нь ажилтнаа 2-уулаа үлдсэн ажлаа орой хийчихье гэх юм бол Power hazard гээд шүүхдээд гүйж ч мэднэ." Сайхан юмаа гэж бодов.

Өнөөдөр 6 гээд гарнаа. 2 өдөр нухсан юмныхаа учрийг олцон (ердөө ганцхан мөр юм бичээд л болчих юмаа). Тэрийгээ даргадаа хэлсэн чинь их сэтгэл хангалуун байх шиг байна. Ер нь эрт гарахад, гадаадын болоод дотоодын нөхцөлүүд бүрдчихсэн байна. Шоуднаа!
 
Free Counter