Оросын жижиг хотын хүүхдийн асрамжийн газарт хааяа Мадам нэртэй авгай ирж хүүхдүүдийг шинэ гадаад ээж аавтай нь танилцуулна.
Нэг удаа 6 настай Ваня-гийн ээлж болоход итали аав, ээж нь ирж танилцаад бичиг баримтаа бүрдүүлээд хэд хоногийн дараа ирж авахаар болов.
Тэр өдрөөс хойш Ваняг бүгд италианец (итали хүн) гэж дуудах болов. Бүгд л түүнийг азтай золиг юм аа гэдэг байлаа.
Харин Ваня нэгэн явдлаас болж төрсөн ээжийгээ олох хэрэгтэй гэж шийднэ.
Тэр архиваас өөрийнхөө материалыг хулгайлж авсан ч уншиж чадахгүй гээд асуудлууд ар араасаа гарч ирэх боловч Ваня ээжийгээ олох урт аянд гарна...