Юу ч хамаагүй бичээд байнаа. Нэгэнт өдөр болгон бичнэ гэцийм чинь. Монгол гаран дээр хурдан бичиж сурнаし. Хэдэн өдөр үргэлжлүүлж чадахаа ч бас үзье байз.
Дунд ангид болсон нэгэн явдал санаанд орчлоо. Нэг өдөр Төгөлдөр багш (уул нь одон орны багш биш) “6 сарын 20-нд хоёр од зөрөх үзэгдэл дэлхийгээс тод харагдана. Надад дуран бий, хэдүүлээ цуг харах уу?” гэж бидний гурван нөхдийг уруу татдаг юм байна. Гэхдээ дурангийн цамхаг олон жил ашиглаагүй болохоор хог новшоор дүүрэн, цэвэрлэх хэрэгтэй гэв. Бид ч уухайн тас зөвшөөрч, түлхүүрийг нь аваад орж үзлээ. Ээ бурчкан минь, дүүрэн эвдэрхий сандал ширээ, тоос шороо, хамгийн айхтар нь шал тэр чигтээ 30 см зузаан шувууны сангас. Дээврийн хаалт нь эвдэрч, гүйцэд хаагдахаа больсон учраас шувуу үүрлэсэн байж.
Ёшш! Дайрчихлаа. Ангийнхаа заримыг найрч барьж туслуулаад бүтэн өдөржингөө цэвэрлэв. Хэдэн шуудай сангас гаргаж хаясан бөө мэд. Нөгөө эвдэрсэн дээврийг найз маань “амиа золиослон”, тэр өндөрт гадна талд нь гарч янзалснаар, хаалтыг нээж хаах болон дээврийг бүхэлд нь эргүүлдэг гар ажиллагаатай 2 дамар засагдлаа. Хамгийн сүүлд туслагч багийнхан ч харьчихсан, харуй бүрий болсон хойно гурвуулаа дөнгөж савандаж угаагаад хатаж байгаа дурангийн өрөөнд оймстойгоо, жижигэн магнитфоноо барьсаар орлоо. Тамхи ч татдаггүй жоохон хүүхдүүд байж. Гурвуулаа “Байлдагч Хүдэр хөлгийг баруун тийш 90 градус эргүүлээд! Гүйцэтгэе” мэтээр командлахад дамраас унжих гинжнээс татаж дээврийг эргүүлэн, шөнийн Улаанбаатарын хараачлах зэргээр наадсаар, сүүлдээ ядарсандаа зүгээр л шөнийн тэнгэрийг харан хэвтэж элдвийг ярилцсаар нойрсоцгоолоо.. Од зөрөх өдөр болтол бас хэдэн өдөр бий.
Тэрнээс хойш хичээлийн завсарлагаагаар ч тэр, цонхолсон ч тэр нөгөөхлүүгээ гүйдэг боллоо. Нэг зовлонтой нь өөр ангиар дамжиж ордог нь. Орж гарахад тэр ангийн багш нь шилнийхээ дээгүүр ажигласхийгээд л сууж байна. Ороод сүртэй хийх юм байхгүй, дуран ч хараахан зоогоогүй. Тэхдээ л нэг л гоё. Хааяа коридорт Төгөлдөр багштай тааралдаад дуранг байрлуулахад бэлэн болсныг илтгэхэд “Тэгнээ, тэгжаагаад” гэх.
Гэтэл нэг сайхан нартай өдөр нөгөө дамждаг ангийн нүдний шилтэй багш, зүгээр л “Үл бүтэх нөхдүүд нэг л сэжигтэй. Яав ч нэг эсэргүү зүйл хийж байгаа" гэдэг цэвэр хардлага сэрдлэг бүхий шалтгаанаар түлхүүрийг хураана гэнээ. Шарандаа ч тэр үү, сургуулийн охидуудын харцанд өрттөг, тэрүүхэн тэндээ бардамдаа ч тэр үү, өөр ангийнхны дэргэд “Од зөрөхийг харахжаагаан” гэж яг хэлж харагдаач. Яаж ч чадалгүй өгчихлөө. Гурвуулаа Төгөлдөр багшид хэлж үзлээ. Нэг л хөдөлдөггүй ээ. Одоо бодохнээ “хаврын шалгалт ойртчихоод байхад, хүүхдүүдийг хичээл хийлгэсэнгүй” гэсэн хэрэгт орохвий гэж бодсон ч юм уу дөө. Ямартай ч түлхүүрээ авч чадалгүй байсаар зуны амралт ч боллоо. Од ч зөрдгөөрөө зөрөө л биз. Тэр намартаа өөр сургуульд шилжээд алга болсон дог.
Ийм л юм болсийм даа.
Дараа нь хэдэн жилийн дараа сургуулийнхаа тэрүүгээр явж байгаад хартал дээвэр нь жоохон онгойсон байлаа. Хэсэг харж зогслоо. Гэнэт хэн нэгэн нь хажуугаас “хөөе, юугаа гөлрөөд байгаам бэ, явъя! ”
んんん За!
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Ямар ч байсан тэр багш маш муухай зан гаргасан байна!!! Хүнээр тэр дундаа хүүхдүүдээр тоглож болохгүй ш дээ. Би л лав чиний оронд байсан бол аль хэдийн ёстой нээрээ тэр багшийг....... Батзаяа ахын хэлдэг үгийг хэлэв. Гоё бичлэг болжээ. Цаашид өөр зөндөө гоё юм бичээрэй. Чи намайг бодвол хэлтэй, устай нуруутай туруутай хүн. :)
өдөр болгон бичээд хэрэггүй ээ. Амархан ядарна. 7 хоногт нэг хангалттай байх гэж бодож байна. Тэгэхдээ чи миний ангиллаар садист талдаа блогчин байна даа хэхэ
comment, zuvluguu bayarlalaa.
ter muu teneg bagshiinxaa geriig zaagad Qgchix yadaj tsonxiig ni xagalmaar baina. chi sanaj baian uu Itogiin tsonxiig mani 2 yaalaa. Xamgiin goe ni Jandaliin ax Chimid shillej baisan yumdaa.
Post a Comment