2011.3.26 Токио
Японы Smile-tou буюу "Инээмсэглэл нам"-ын дарга Маккү Акасака олон хөлийн газарт намынхаа сурталчилгааг хийж байна. Нэг гишүүнтэй намын дарга, өөрийг нь сонирхоод тойрон зогсох хүмүүст дуу дуулах, бүжиглэх, хааяа нэг хошигнол хэлэх зэргээр хөгжөөнө.
Энэ хүн бол ухаан санаа эрүүлээр барахгүй, чамгүй хөрөнгөтэй бизнесмэн. Тэдний нам боловсрол, эрүүл мэнд болон стресс, амиа хорлолт зэрэг нийгмийн хүндхэн асуудлуудыг "инээмсэглэлийн эмчилгээ"-ээр илааршуулна гэсэн энгийн уриатай. Маккү Акасака их хурлын сонгуульд хэд хэдэн удаа нэрээ дэвшүүлсэн боловч хэтэрхий цөөн санал аван, сонгогдосон удаа байхгүй.
Гэсэн ч тэр инээсэн чигээрээ, хүмүүсийг инээлгэсэн хэвээрээ л байна.
3 comments:
Ямар гэгээлэг нам бэ? Бас зорилт нь тодорхой. Монголд ийм нам байгуулж, ингэж сурталчилгаа хийвэл хэрхэн хүлээж авах бол?
Ertonts deerh hun blgon davtagdashgui bdg. Yagad zaaval busadtai adilhan, tedniig helberden dagah yostoi gj. Ene nam, ene hun, ene uria ni busdaas ovormots bn. Taalagdaj bn bayrlalaa
Bayarlalaa yagaad zaaval busadtai negen heviin adilhan bh yostoi gj. Hun blgon davtagdashgui bdg. Маккү Акасака ene l bdlaaraa bidend taalagdj bnshde
Post a Comment